МИ-8-ын ослоор амиа алдсан ахмадын ар гэрийнхэнд тусламж үзүүлнэ
Налайх дахь Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн “Ми-8” нисдэг тэрэг сургуулилт хийж байгаад осолдсон харамсалтай хэрэг өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 23-ны өдөр гарсан билээ.
Ослын улмаас албан үүргээ гүйцэтгэж явсан 37 настай ахмад Б амиа алдсан бөгөөд хамт явсан 10 албан хаагч гэмтэж зарим Батлан хамгаалах салбарын алба хаагчдын эмнэлэгт эмчлүүлж байгаа.
Тэдний тавынх нь биеийн байдал сайжирч эмчийн хяналтад гэрээр эмчлүүлж байгаа юм. Харин амиа алдсан ахмадын ар гэрийнхэнд Батлан хамгаалах яамнаас байр өгөх талаар хэлэлцэж байгаа гэх мэдээлэл байгаа. Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад “Амиа алдсан ахмадын ар гэрийнхэнд тусламж үзүүлнэ. Гэхдээ ямар тусламж үзүүлэх нь тодорхойгүй байгаа” гэсэн юм.
Т.Болормаа
URL: