ТҮЦ гэдэг “мөнгө”-ний машины чинь баримт Хаан банкинд үйлчилдэггүй хэвээр байна

1d3c952a9790b78d02206179de34dc1eН.Алтанхуягийн үед буюу Шинэчлэлийн Засгийн газраас иргэний бүртгэл мэдээллийн лавлагааг цахим хэлбэрээр авдаг болгож, ТҮЦ машинуудыг байрлуулсан билээ.

Харин уг ТҮЦ машинууд сайн ажилладаггүй, гарсан лавлагаа нь банкинд үйлчилдэггүй, үйлчилгээний хөлсөнд авдаг 1000 төгрөг нь хувь хүний данс руу ордог зэрэг нэлээд гомдол дагуулж, хоёр жил дамнан олон шүүмжлэлтэй тулгарч байлаа. Тодруулбал иргэн Б.Энхбаярын гомдолын мөрөөр АТГ-аас шалгаж ТҮЦ машины үйлчилгээний зардал хувийн компанийн дансанд ордог болохыг илрүүлсэн байдаг юм.

Мөн банкинд лавлагааны бичиг үйлчилдэггүй гомдолыг тухайн үед Засгийн газар хүлээн авч, үйлчилдэг болох ёстой хэмээж байв.Уг нь ТҮЦ машины лавлагаа нь тухайн хүний бүрэн нотолгоо болж чаддаг юм байна. Тухайлбал өнгөрсөн оны нэгдүгээр сард Улсын бүртгэлийн ерөнхий газраас банкны байгууллагуудтай уулзалт зохион байгуулж ярилцаж, зөвшилцөлд хүрч байлаа.

Тодруулбал иргэн хүн иргэний үнэмлэхний лавлагаа авахын тулд ТҮЦ машинд өөрийн биеэр ирж, хурууны хээгээ уншуулдаг бөгөөд мэдээллийн санд тухайн иргэний хурууны хээ тохирсон нөхцөлд лавлагаа олгодог журамтай юм. Тэгэхээр уг лавлагаа нь тухайн иргэнийг мөн гэдгийг бүрэн нотлох баримт бичиг болж чаддаг гэдгийг албаны хүмүүс хэлж арилжааны банкуудад ойлгуулсан байдаг.

Гэвч энэ ойлголцолоос хойш нэг жил өнгөрсөн байгаа ч “Хаан банк” ТҮЦ машины лавлагааны бичгээр одоог хүртэл үйлчлэхгүй байсаар, иргэдэд хүндрэл учруулж байна. Засгийн газар болоод иргэний бүртгэлийн ерөнхий газрын үгийг тоодоггүй, иргэдийг дорд үзэж, ойлгомжтой зүйлд ойлгомжгүй мэт царайлж буй “Хаан банк”-ны удирдлагуудад үүнийг хэн ойлгуулах вэ. Тухайн хүн заавал өөрийн гарын хээгээ таниулж, лавлагаа авдаг учир үүнд уг нь эрүүл хүн эргэлзээд байх зүйл байхгүй л юм. Хэрэв банкинд хүртэл үйлчлэхгүй юм бол ТҮЦ машины хэрэг юу байна. Иргэдээс шимтгэл авах мөнгөний машин болгож, суурилуулсан гэсэн үг үү. ТҮЦ-ын лавлагаа банкинд үйлчилдэггүй гэх гурван жил дамнасан иргэдийн гомдолыг нэг мөр болгон шийдэж өгөхийг Засгийн газраас иргэд гуйж байна.

 

Н.Чимэг

dorgio.mn


URL:

Нэр: asdfasdf Огноо: 7 January 2016

asfdasdf

Сэтгэгдэл бичих