Олон зөрчилд үл бүдрэгч Ц.Орхон
МИАТ ХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Орхонтой холбоотой материалыг бид өчигдөр сайтдаа тавьсан билээ. Иргэний агаарын тээвэр гэдэг удаа дараа алдаа дутагдал, осол гаргадаг газар биш. Нэлээд байтугай нэг ч алдаа дутагдал гаргах учиргүй байгууллага. Хүний амь настай холбоотой учраас энэ байгууллагад хариуцлага, бас дахин өндөр хариуцлага яригдаж, хэрэгжих ёстой. Гэтэл алдаа дутагдлаа засах бус дахин дахин гаргаад байгаа учир бид Ц.Орхон захирал хийгээд тус компанийн талаар материал нийтлэсэн билээ. Энэ удаа бид УИХ-ын нэр бүхий гишүүдээс Ерөнхий сайд С.Батболдод хандаж тавьсан асуулгыг бүрэн эхээр нь хүргэж байна.
Гүйцэтгэх захирал Ц.Орхон болон тус компанитай холбоотой алдаа дутагдал их байгаа учраас УИХ-ын гишүүн Г.Батхүү, Р.Буд нар Ерөнхий сайдад асуулга тавьсан байдаг. Мөн салбарын сайд Х.Баттулга энэхүү асуулгатай холбоотой материалыг даруй ирүүлэхийг үүрэг болгосон байна. Ц.Орхон захирал та энэ асуулгад ямар хариу өгсөн бэ. Таны удирдсан байгууллагад алдаа дутагдал арилах бус нэмэгдсээр байгаад та ямар хариу өгөх бол.
nudmn
URL: