Б.Обама илтгэл тавихдаа нулимс бөмбөрүүлсэн
АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама тус улс дахь зэвсгийн худалдаа, эргэлтэд тавих хяналтыг чангатгах талаар Цагаан ордонд илтгэл тавихдаа нулимс бөмбөрүүлжээ.
Энэ ажлынхаа хүрээнд тэрбээр төрөлжсөн үзэсгэлэн дээр болон интернэтээр захиалж, галт зэвсэг худалдан авах журмыг чангатгахыг санал болгосон байна. Тухайлбал, худалдан авагч дын намтрыг шалгах ёстой аж. Б.Обама илтгэлийнхээ эхний хэсэгт Коннектикут мужийн бага сургуульд 2012 онд болсон эмгэнэлт үйл явдлыг дурссан аж.
Тухайн үед ухаан нь балартсан залуу эхийнхээ амийг хөнөөж, дараа нь бага насны 20 хүүхэд, зургаан том хүнийг буудан хороосон аж. АНУ-ын Үндсэн хуулийн хоёр дахь нэмэлт өөрчлөлтөд иргэн хүний буу эзэмших, биедээ авч явах эрхийг баталгаажуулсан байдаг. Б.Обама энэ хуулийн заалтын хүрээнд галт зэвсэгтэй холбоотой хүчирхийллийн хэргийн төвшинг бууруулах арга замыг олж чадна гэдэгт найдаж байгаагаа илэрхийлжээ.
Д.Болд
URL: