Дүнжингарав худалдааны төв 150.000 төгрөгний түрээсээ 1.800.000 болгож түрээслэгчдээ цочирдууллаа

Дүнжингарав худалдааны төвийн удирдлагууд лангуу түрээслэгчидтэйгээ хийсэн гэрээгээ  зөрчин тэдний эрхэнд халдлаа. Өчигдөр буюу 2016 оны 01-р сарын 05-ны орой мэдэгдэх хуудас тараасан бөгөөд уг мэдэгдэл дээрээ сарын өмнөхөн хийсэн 3-н сарын түрээсийн гэрээгээ хэрэгсэхгүй болгосон ба  150.000 төгрөгний хананы түрээс 1.800.000, 75.000 төгрөгний хананы түрээсээ 1.200.000 болгон хэний ч санаанд багтахгүй аймшигтай шахалтыг үзүүлжээ. Гэрээ  гэдэг бол гэрээ л байх хэрэгтэй.

12511643_978226885582626_738172841_n

Түрээслэгчид аргагүйн эрхэнд өнөөдөр 13-н цагийн үед дургүйцлээ илэрхийлсэн боловч дорвитой хариуг өгөөгүй бөгөөд орой 18:00 цагт ТУЗ-ийн зөвлөлөөр орж түрээсийн үнийн талаар шийдтэй хариуг өгнө хэмээн тараасан боловч 19:00 цагт лангуу бүр дээр очин

-Нэмэгдсэн түрээсийн үнэ хэвээрээ, энэ байгууллагын дотоод хэрэг та нар түрээслэнэ үү байна уу өөрсдийн дур гэж хээв нэг хэлчихээд явсан юм. Энэний цаана хичнээн хүн хохирч болохыг мэддэг болов уу?

Яагаад түрээсээ нэмэх болов гэсэн түрээслэгчдийн асуултын хариуд компани их алдагдалтай ажиллаж байна тиймээс үнээ нэмсэн гэх хариулт өгсөн байна. Гэвч ар гэрээ авч яваа эдгээр түрээслэгчид ч гэсэн бараа, бүтээгдэхүүнээ зарж хэдэн төгрөг олох гэж яваа хүмүүс. Түрээслэж байгаа лангууны хана нь гэхэд л лангуунаасаа 3 дахин их үнэтэй байна гэж юу гэсэн үг вэ?

IMG_2404

Өнөөдөр манай зах зээлийн түвшин ямар байгаа билээ 1.800.000 төгрөгөөр нэг ханыг сар түрээслээд зарсан бараанаасаа тухайн алдагдлаа нөхөж чадахаар орлого олж чадах болов уу?

Улсын их баяр Цагаан сар ойртож байгааг далимдуулан 1 сарын 8-аас 2 сарын 8-ыг хүртэл сарын хугацаатай түрээсээ нэмэхийн зэрэгцээ худалдагчид барааныхаа үнийг ч мөн давхар нэмэх нь мэдээжийн хэрэг дам дамандаа иргэдийгээ ч хохируулж байна.

Түрээслэгчид хэлэхдээ: Дүнжингарав худалдааны төв жилийн 12 сард орлого тааруу байдаг.  Хүн ихэсдэг үе нь Шинэ жил, Цагаан сарын үеэр гэвч энэ үеэр нь биднийг ингэж ханын түрээсээ огцом нэмж байгаа нь үнэхээр гайхмаар байна. 12 сарын турш түрээсээ төлөөд байж байгаа бидэнд хөнгөлөлт үзүүлдэггүй юм аа гэхэд үнээ огцом нэмэж гарцаагүй байдалд оруулахгүй байж болдоггүй л юм байхдаа гэж аргаа барсан түрээслэгчид ярьж байна.

Түүнчлэн лангууг мкв-ийг нь 8000$-аар худалдан авсан хүн хүртэл өнөөдөр хананы дотор тал нь таны эзэмшил гадна тал нь байгууллагын мэдлийнх гэсэн утгагүй хариулт аваад өөрийн лангуугаа давхар түрээслэх болоод сууж байна.

Энд үнэхээр эрүүл хүний санаанд орохооргүй үйл явдал болж байна. Борлуулалтын албанаас нь хэдэн зүйл тодруулах гэсэн боловч мөн л энэ бидний асуудал, дотоод хэрэг та нарт хамаагүй гэсэн хариуг л авч чадлаа. Адилхан улс даяараа эдийн засгийн хямралд орчихоод байж бохир бодлогоор бусдыгаа мөлжих гэсэн сэдлээ болиочээ. Улаанбаатарт ганцхан Дүнжингарав гэсэн худалдааны төв байдаггүй шүү гэдгийг санаарай.

Э.Намуун

Эх сурвалж: www.FACT.mn

12483845_978226762249305_566553330_n 12506833_978226845582630_968290303_n 12507016_978226862249295_317219160_nIMG_2400

 

 


URL:

Нэр: bi Огноо: 6 January 2016

Kkkk uruvdultei arga garsan n dr

Нэр: ЦАГААН САР Огноо: 7 January 2016

БОЛЬЁ ОО
ДҮНЖИНГАРАВ

Нэр: Tsolmon Огноо: 7 January 2016

mongol hunii hunee gesen setgel buur alga bolson bololtoi

Нэр: үнэн Огноо: 7 January 2016

дүнжингарав угаасаа арай дэндүү хууль үйлчилдэггүй газар. түрээслэж байгаад больсон хүмүүсийн барьцаа мөнгө болох 1 сая төгрөгийг өгөхгүй барьцааны мөнгөндөө хэдэн өдөр сунгаж түрээслэ гэж тулгадаг үнэн тэнэг газар. Барьцаагаа авч чадаагүй хохирсон хүмүүс зөндөө байдаг. Одоо худалдан авагчид ч тийш зүглэх хэрэггүй, наймаачид ч лангууг нь түрээслэх хэрэггүй шууд дампууруулах хэрэгтэй

Сэтгэгдэл бичих