Түүхийн инээдтэй тэнэг явдлуудаас

Хэдэн үеэрээ эрх ямба эдлэн, зугаа цэнгэл, тансаглал жаргалд умбаад үр хойчоо буруу сургасан нь мөхдөг тавилантай. Хүчирхэг улсаа мөхөөсөн гэгддэг Мин улсын сүүлчийн хаадын нэг Чиөнзен морь унаж сурах гээд бүх талаасаа тайган нараар түшүүлэн, жолоо дөрөөгөө бариулан мордоод тогтож чадалгүй ойчжээ. Буруутан морийг 40 удаа банздаж шийтгээд хязгаар нутагт өртөөний албанд цөлсөн байна. Бас ордонгоо чимэхээр авчирсан том чулуу Гол хаалгаар багтаагүй тул чулууг 60 удаа банздуулжээ.


URL:

Сэтгэгдэл бичих