2016, 2017 оны сонгуулийг Н.Энхбаяр, Х.Баттулгыг шоронд хийж байж явуулах төлөвлөгөө эрх баригчдад байна

http://www.bolod.mn/Upload/news/527-14520133121965396a4f7ec70187380c37fece1edb.jpg

Нэр бүхий иргэний хөдөлгөөнүүд хамтран “Улс төрийн хэлмэгдүүлэлтээ зогсоо!” нэртэй шаардлага эрх баригчдад хүргүүлснийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Шаардлага
Сүүлийн үед авлига, бусад гэмт хэргүүдтэй тэмцэх нэрийдлээр улс төрийн хэлмэгдүүлэлт үйлдэх нь энгийн үзэгдэл болж байна.
Х.Баттулга, А.Гансүх нарыг эдийн засгийн гэмт хэрэгт сэжиглэн шалгах болж, гадаадад зорчих эрхийг нь хасан тэдэнд болон Монголын улс төрд Шинэ жилийн бэлэг барьсан нь нэгэн тод жишээ юм.
Х.Баттулга бол эх оронч байр суурь, үйл ажиллагаа, үр бүтээлээрээ цолгорсон зүтгэлтэн. Өнөөдөр Монгол улс үндэстэнд маань шударга ёс, эрүүл нийгмийн төлөөх тэмцэлд маань нэг эх оронч ч гэсэн асар их үнэтэй байна, асар их дутагдаж байна. Тэр тусмаа, Х.Баттулга гишүүн шиг нэр нөлөөтэй, сэтгэлгээний цартай, хүчин зүтгэлтэй, туршлага дадлагатай, бүтээн байгуулагч зүтгэлтэн Монголын ирээдүйд ихээхэн хэрэгтэй байна.
Өнгөрсөн онд түүнтэй хамтран ажиллаж байсан Б.Батзаяа, Ч.Ганбат, П.Бат-Эрдэнэ, солонгосын “Самсунг” компаний албан тушаалтан Ли Жон Гёл нарыг хэрэгт ороож, хорьж, эрэн сурвалжилж байхад, энэ нь Х.Баттулга руу чиглэсэн ажиллагаа гэдэг нь ойлгогдож байсан. Тэр ёсоор ч болж байна. Угаасаа, С.Баярцогтын оффшор данс, “Хятадын Монгол”-ын асуудал яригдаж байхад түүнтэй ойр байдаг ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үндэслэлгүйгээр Х.Баттулга руу “чамд оффшор данс байгаа юм биш биз, ажлаа хийхгүй гүлдийлээ” гэж дүйвүүлэн дайрч, Х.Баттулгыг араандаа зуусан байдгаа цухалзуулж байсныг хэн бүхэн санаж байгаа.
Өнөөдөр Х.Баттулгыг гүжир гүтгэлгийн асар их урсгалаар харлуулах ажиллагаа явуулж, МоАХ-ны удирдлагад очих гэсэн хүмүүсийг турхирч, таньдаг мэддэг хүмүүсийг нь хэрэгт холбогдуулж, тал бүрээр дайрч байна.
Тэгвэл ноднин О.Баасанхүү гишүүн С.Баярцогтыг огцруулах асуудлыг тавингуут зөрүүлээд МАХН-ын ЕНБД Г.Шийлэгдамбыг “авлига авч байхад нь үйлдэл дээр нь барилаа” гэж сүржигнэн хорьж, улмаар “Г.Шийлэгдамба Н.Энхбаярын даалгавраар үүнийг хийсэн” гэх верс зохион нийгэмд цацсан нь бас л улс төрийн хэлмэгдүүлэлтийн улайм цайм илрэл байв.
Их өрийг тэглүүлсэн ганц үйлдлийг нь дурдахад л Н.Энхбаяр гэдэг хүн хэн болох нь төсөөлөгдөх учиртай. Социализмын үеийн их бүтээн байгуулалтаас ийм өр үлдсэн байдаг. Мөхсөн байсан найрсаг харилцааг ОХУ-тай сэргээн тогтоож байж энэ их өрийг тэглүүлсэн. Тэгвэл тэр цагаас хойш түүнээс хоёр дахин өрийг, өнөөдөр бусдыг хэлмэгдүүлж буй хүмүүс Монгол орныг хөнөөж сөнөөж байгаагийнхаа төлөө тавьчихаад сууж байна. Үндсэн хуулийн цэцээр “мэдлэг боловсролгүй” гэсэн дүгнэлт гаргуулан Н.Энхбаярын сонгуульд оролцох эрхийг хасч байсан бол, одоо шоронд ахин хийж сонгуульд оролцуулахгүй байх атгаг зорилго илхэн харагдаж байна.
Хэрэв үнэхээр зүй бус хэргийг илчлэн, зохих гэсгээл цээрлэлийг хүртээх гэж байгаа бол хэн ч бүрэн дэмжнэ. Гэтэл улс төрийн ашиг хонжоонд шунасан, улс төрийн өрсөлдөгчөө дарах гэсэн хэлмэгдүүлэлт явагдаж буйг бид эсэргүүцэж байна. 2016, 2017 оны сонгуулийг Н.Энхбаяр, Х.Баттулгыг шоронд хийж байж явуулах төлөвлөгөө эрх баригчдад байна. Н.Алтанхуягийн хувьд ч мөн л улс төрийн өрсөлдөгчөө дарах, улс төрийн өс авах гэж, ойр дотны хүмүүс, хамтран зүтгэгчдийг нь хорьж, хэрэгт холбогдуулж байсан, өөр зорилго байгаагүй. С.Зоригийн эхнэр Д.Булганыг ч улс төрийн хувьд хэлмэгдүүлэн хорилоо.
Цаашид, улс төрийн хэлмэгдүүлэлт хийх шинэ хууль дүрмүүдийн дагуу бүр ч олон хүнийг ийнхүү хэлмэгдүүлэх болно.
Учир иймд иргэний хөдөлгөөний бид Монголын төр засагт хандан:
-Х.Баттулга, Н.Энхбаяр болон бусад улс төрийн хохирогчдыг хэлмэгдүүлэн хорих, хуурамч хэрэгт холбогдуулах, гүтгэн гүжирдэх, мөн улс төрийн хэлмэгдүүлэлтийн шинэ хууль дүрэм гаргах оролдлогуудаа таслан зогсоохыг шаардаж буйгаа мэдэгдэж байна.
Ард түмэндээ хандан:
-Улс төрийн хувьд хэлмэгдэж буй хүмүүсийг болон бүх эх орончдоо тал бүрээр дэмжиж, тойрон хүрээлж, хамгаалан нэгдэж, хамтдаа ардчилсан, эрх чөлөөт, хөгжил дэвшилт, эрүүл нийгэмт Монгол орны төлөө эрс шийдэмгий, эр зоригтой, эргэж буцашгүй тууштай тэмцэж, ялан мандахыг уриалж буйгаа мэдэгдэж байна.
Хохирогчдын эрх ашгийг хамгаалах “Шударга” төв
“Нэгдсэн Монгол” хөдөлгөөн
7-р сарын 1-ний хохирогчдын холбоо
2016.1.5

URL:

Нэр: Нараа Огноо: 6 January 2016

Энэхүү шаардлагыг дэмжиж байна. Одоо бид энэ 76-аас татгалзах хэрэгтэй. Ард түмний төлөө биш хувийн эрх ашгийн төлөө үхэн хатан улайрч буй энэ 76-аас татгалзья. Энэ 76 -аас олон жил энэ их хуралд сууж буй хүмүүсийг бүр ч больё. Тэд бидний төлөө биш өөрийн хувийн эрх ашгийн төлөө улайрч байна. Баттулга гишүүн одоо жинхэнэ эх орноо, ард түмнээ гэсэн шударга, төлөвшиж яваа хүн. Энэ хүний хийсэн бүтээн байгуулалтыг харж, үнэлж байгаа хүмүүс олон байгаа. Та бүү шантраарай. Би ээж хүн, таныг дэмжиж буй ээжүүд олон шүү. Урагшаа хүү минь

Нэр: Anonymous Огноо: 6 January 2016

Женко -н хувьд араи сэрүүднээ МОНГОЛ ООмөхөөх үил ажиллагаа төмөр зам таван толгоид илэрхий харагдсан шүү дээ? БУСДНЬ бол зөвөө?

Сэтгэгдэл бичих