“Монгол хүн-2020” хэлэлцүүлэг үргэлжинэ
Ардчилсан намынхан “Монгол хүн-2020” хэлэлцүүлгээ аравдугаар сарын 1-2-нд Дархан-Уул, Сэлэнгэ аймагт тус бүр зохион байгуулахаар болжээ. “Монгол хүн-2020” хөтөлбөрийн хүрээнд монгол хүн бүр эрүүл байхын зэрэгцээ эрдэм боловсролтой байх, баян чинээлэг байх, аюулгүй орчинд аж төрдөг болох ёстой гэж үзэж буй юм.
Энэ зорилгоор аймагт бүрт хүрч ажиллаж, тухайн орон нутагт тулгамдаж байгаа асуудлуудыг мэдэж, мөн хөгжилд хүрэхэд тус бүс нутагт юуг хөгжүүлбэл илүү үр дүн дагуулж иргэдийн амьдрал сайжрах вэ гэдгийг хэлэлцүүлгийн үеэр тодруулж, чиглэл, чиглэлээр судалгаа хийж, ирэх арван жилийн хөгжлийн бодлогыг төлөвлөсөн баримт бичиг гаргахад, хэлэлцүүлгийн зорилго оршиж буй. Одоогийн байдлаар Ардчилсан намынхан 15 аймагт хүрч, “Монгол хүн-2020” хөтөлбөрөө хэлэлцүүлээд байна. Тухайлбал, энэ сард Сүхбаатар аймагт очиж, ажилласан.
Харин ирэх сард Сэлэнгэ, Дархан-Уул аймгуудад ажиллах гэж байна. Энэхүү арга хэмжээнд Ардчилсан намын дарга, Монгол Улсын Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг, ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат болон дээрх аймгуудаас УИХ-д сонгогдсон түшээд оролцохоор болжээ.
URL: