Солонгост согтуугаар машин жолоодсон монгол залуу саатуулагджээ
БНСУ-ын Жүнгбүкийн цагдаагийн газрын алба хаагчид согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ автомашин жолоодсон Монгол Улсын иргэн А гэх 28 настай эрэгтэйг өнөөдөр саатуулжээ.
Тэрээр өглөөний 05.00 цагийн орчим дөрвөн замын уулзварт, гэрлэн дохио хүлээх зуураа жолооны ард унтаж байгаад саатуулагдсан талаар “Монгол радио” мэдээллээ. Жүнгбүкийн Цагдаагийн газрын тодруулсанаар Түүний цусан дахь алкохолийн хэмжээ 0.15% буюу автомашин жолоодох эрхээ хасуулах хэмжээнд байсныг тогтоосон байна.
Мөн тус улсад гэрээгээр ажилладаг байсан ч А-гийн гэрээний хугацаа 2013 онд дуусч өнөөг хүртэл тус улсад хууль бусаар ажиллаж, амьдарч байсан аж.Б.Төгөл
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
buzriin novsh amidralaa ballaj dee teneg novsh…