Менделеевын үелэх систем баяжжээ
Менделеевын үелэх систем шинэ дөрвөн элементээр баяжигджээ. Олон улсын онолын химийн холбооны шийдвэрээр уг системд 113 дугаарын дор Унунтрий (Uut), 115 дугаарын дор Унунпентий (Uup), 117 дугаарын дор Унунсептий (Uus), 118 дугаарын дор Унуноктий (Uuo) гэдэг бодисуудыг нэмж оруулсан байна.
Унунтрийг 2004 онд Орос-Америкийн эрдэмтдийн баг олж нээсэн бөгөөд Японы эрдэмтэд анх урвалд оруулсан билээ. Мөн тэр эрдэмтдийн баг 2003 онд Унунпентийг олсон юм.
Гурав дахь элемент болох Унунсептийг Дубна хотод үйл ажиллагаа явуулдаг Оросын эрдэмтэд болон АНУ-ын Ливерморын үндэсний лабораторийн мэргэжилтнүүд нээсэн аж.
Харин Унуноктийг Берклигийн эрдэмтэд нээсэн боловч тэдний мэдээлэл алдаатай болох нь хожим тогтоогдсон билээ. Энэ химийн элементийн бодит задралыг 2002 онд Дубна хотын орос эрдэмтэд явуулжээ.
Эх сурвалж www.wikimon.mn
URL: