“Данхгар толгойт”-ын даварсан үйлдлүүд үргэлжилсээр…

Баянгол дүүрэг “Эрдэнэ вангийн хошуу” гэх нэршилтэй болоод уджээ. Учир нь УИХ-ын гишүүн, Хүн амын хөгжил, Нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ тус дүүргийн газар нутагт хувийн эзэмшил мэт авирладаг болсонтой холбоотой. Тухайлбал түүний барилга бариулж, хөрөнгө босгодог хууль бус үйлдэл хэрээс хэтэрсэн гэхэд болно. Түүний охин Э.Содгэрэл гэхэд “Төгс эрдэм сан”-ын нэрээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн хөгжилд зориулан барилга бариулсан байдаг. Гэвч тус барилгыг өнгөрсөн жил 13 давхар түрээсийн оффис болгочихсон байх жишээтэй. Үүнтэй адил түүний хууль бус үйлдлүүдийг тойчоод баршгүй.

Саяхан л гэхэд нийгмийн даатгалын ажилчид, хүүхэд хөгжлийн төвийн барилга бариулахаар дахин газар авчээ. Түүнчлэн Баянгол дүүргийн тасгийн барилга зэрэг хэд хэдэн барилга барих зөвшөөрөл авчихсан “тууж” явна гэнэ. Мэдээж дээрх барилгуудаа “сурсан дассан”-аараа Баянгол дүүргийн нутагт барихаар төлөвлөжээ.

Урьд нь тус дүүргийн засаг даргаар ажиллаж байгаад УИХ-д орж байсан С.Эрдэнэ, “дархлагдсан” гэмээр дархан эрхээ дахин сунгуулахаар ирэх сонгуульд өөрийгөө сойж буй нь тодорхой. Ямар сайндаа мань эр оны өмнөхөн, бүх нийтийн амралтын өдрөөр Нийгмийн даатгалын ажилчдыг ажлаас хална хэмээн сүрдүүлж, сонгуулийн сурталчилгааны материалаа тараалгасан байхав.

Энэ мэт түүний “давруу зан” хийгээд халамжийн мөнгөөр хувийн бизнесээ цэцэглүүлдэг хууль бус үйлдэл хэзээ л нэг дуусах юм бол доо. ХӨӨРХИЙ…

Тоймчхүү

Эх сурвалж: ФАКТ.мн


URL:

Нэр: ч Огноо: 5 January 2016

Эрдэнээ, Ганбат та 2-ын хэн нь царайлаг вэ?

Нэр: Зочин Огноо: 5 January 2016

Хүмүүсийг Пэ-ээр нь дуудсан энэ атаман улам л хүчээ аваад байх юм аа.

Нэр: Anonymous Огноо: 5 January 2016

Нээмкэ ах л үүнийг дийлэх байх.

Нэр: [[[ Огноо: 5 January 2016

unduruus udahgui l unah n nee

Нэр: Anonymous Огноо: 6 January 2016

Халамжийн Баярсайхан гэгч яагаад гэмт хэрэгтэн болох гээд байна вэ Эрдэнэ сайдаа үүнд хариулт өгөөч

Нэр: 1 Огноо: 6 January 2016

Халамжийн Баярсайхан гэгч яагаад гэмт хэрэгтэн болох гээд байна вэ Эрдэнэ сайдаа үүнд хариулт өгөөч

Нэр: 2 Огноо: 6 January 2016

Халамжийн Баярсайхан гэгч яагаад гэмт хэрэгтэн болох гээд байна вэ Эрдэнэ сайдаа үүнд хариулт өгөөч

Нэр: иргэн Огноо: 6 January 2016

Эрдэнэ сайддаа Баянголчууд бид үнэн сэтгэлээсээ баярлаж явдаг шүү.Энхбаяр гдг 15 толгойтой атгаалжийн хар мангасаас салгаж өгсөнд………………..
Улам ихийг хийж бүтээгээрэй. 2016 ондоо БИД дахин сонгох болно…………..

Нэр: Zochin Огноо: 6 January 2016

Төрийн албан хаагчдыг сонгуулийн сурталчилгаанд ашиглаж болох уу ажилгүй болохоос айгаад дуугай л суу гэсэн газарт нь сууж, бос гэсэн газарт нь босч явдаг болж дээ хөөрхий төрийн албан хаагчид

Сэтгэгдэл бичих