Тэсочуудын “Талархал төсөл” аян улс орон даяар хэрэгжиж эхэллээ

zahiral-113323-522846846

/Л.Буянтогтох Тэсо корпорацийн гүйцэтгэх захирал/

Юуны өмнө танд шинэ оны мэнд хүргэе. Та корпорацийнхаа үйл ажиллагааны талаар манай уншигчдад товчхон танилцуулахгүй юу?

Баярлалаа. Манай корпораци анх 2003 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд эдүгээ 12 жилийг ардаа үджээ. Энэ хугацаанд бидний хувьд ололт амжилтаар дүүрэн байж, ажиллаж буй салбар бүртээ өөрсдийн байр сууриа баталгаажуулж, шинэ салбаруудад богино хугацаанд амжилттай нэвтэрч өргөжин тэлсээр байгааг хэлэхэд таатай байна.

Тухайлбал уул уурхайн салбарт Ган Дриллинг ХХК, барилга бүтээн байгуулалтын салбарт Тэсо констракшн ХХК, Хүннү Конкрет ХХК болон Тэсо Пропертис ХХК, тээвэр зуучийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Төв Азийн зам ХХК, хүнсний салбарт Айсмарк ХХК, Агь ХХК, Милко ХХК, гадаад худалдааны чиглэлээр Домог Интернэйшнл ХХК зэрэг салбар компаниудыг дурьдаж болох юм.

Манай компаний хамт олон чанар стандартыг нэн тэргүүний асуудлаар чухалчлан үйл ажиллагаандаа хэрэгжүүлсээр ирсний жишээ бол Монгол улсын итгэмжлэгдсэн лаборторийг байгуулан олон улсын удирдлагын стандартуудыг шат дараатайгаар нэвтрүүлж, өнөөдрийн байдлаар чанарын удирдлагын тогтолцооны ISO 9001 болон хүнсний аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо ISO 22000 стандартуудыг хүнсний үйлдвэрүүддээ нэвтрүүлсэн амжилттайгаар ажиллаж байна.

Түүнчлэн олон улсын томоохон үзэсгэлэн яармагуудаас манай бүтээгдэхүүнүүд томоохон шагналуудыг хүртэж байгаа нь бидний хийж буй ажлын үр дүн хэмээн үзэж болох юм. Саяхан гэхэд Москва хотноо зохион байгуулагдсан Прод Экспо 2015 олон улсын үзэсгэлэн яармагт амжилттай оролцож шилдэг бүтээгдэхүүн шагналыг авсан. Энэ бүх ололт амжилтуудын үр дүнд Тэсо корпораци Монгол улсын ТОП байгууллагуудын нэгд зүй ёсоор багтдаг юм.

Манай компаний ололт амжилт, өнөөдрийн корпорацийн хэмжээнд ажиллах хүртлэх түүх, амжилт бүхэн нь бидэнд үргэлж итгэл хүлээлгэдэг эрхэм харилцагч, хэрэглэгчдийн хамтын хүч, үр дүн гэж би хувьдаа бодож явдаг.

Та бүхнийг харилцагч хэрэглэгчиддээ хандсан Талархал төсөл аяныг эхлүүлж байгаа гэж сонссон энэ аян ямар зорилготой хийгдэж байгаа юм бэ?

Би сүүлийн үгэндээ хэлсэнчлэн хэрэглэгчид маань бидэнтэй энэ бүх амжилтыг хамтдаа бүтээлцсэний хувьд бас нөгөө талаар өнөөгийн нийгэм эдийн засгийн байдалтай холбон тайлбарлаж болох юм. Иймээс ажиллаж буй салбар бүртээ бидний зүгээс өгч болох томоохон бэлгүүдийг нэгтгэж талархал төслийн доор зангидан явуулах гэж байгаа гэж хэлж болно. Цагаа олсон гэдэг үгийн цаана эдийн засгийн нөхцөл байдлын талаар тодруулж дурьдахад Монгол улсын эдийн засгийн голлох үзүүлэлтүүд сүүлийн 3 жилд дараалан унасан.

Мөнгөний нийлүүлэлт хумигдсан, банк санхүүгийн салбарын үзүүлэлт өсөлтгүй, найдваргүй зээлийн хэмжээ байх ёстой түвшингээс давсан, өрхийн орлого буурсан, мөн өрхийн орлогод эзлэж байгаа зардал тэр дотроо зээлийн ачаалал өссөн зэрэг үзүүлэлтүүд нь байдал тийм ч сайн биш байгааг илтгэж байна. Тэгэхээр бидний хийж байгаа зүйл хэрэглэгчдэд маань дэмжлэг болж бидний талархсан сэтгэлийн хариу болж хүрнэ гэдэгт итгэж байгаа.

Талархал төслийн хүрээнд та бүхэн ямар ажлуудыг хийхээр төлөвлөж байгаа вэ ?

Нэгэнт эдийн засгийн байдал таагүй байгаа энэ үед “Тэсо” корпорацийг өдий зэрэгт хүргэсэн эрхэм харилцагч болон хэрэглэгчдэдээ зориулан “Талархал төсөл”-ийн аяны хүрээнд томоохон ажлуудыг өрнүүлэхээр төлөвлөж байна. Тухайлбал

-Барилгын салбарт иргэдээ орон сууцжуулах төрийн бодлогыг дэмжин ажиллаж улмаар “Содон” стандарт цогцолбор хорооллоос 30 байрыг иргэддээ тодорхой нөхцлөөр өгөх үйл ажиллагаа

-Сүүлийн үед хүүхдийн эрүүл мэнд тэр дундаа кальцийн дутагдлын эсрэг сүүний хэрэглээг дэмжих, нэмэгдүүлэх зорилготойгоор нийгмийг хамарсан аян өрнүүлж улмаар сүүний үнийг хямдруулах бодитой ажлуудыг хийж хэрэгжүүлэх үйл ажиллагаа

-Зарим аймгуудын нутгаар зудын байдалд шилжиж байгаа нөхцөл байдалтай уялдуулан одооноос малчдад зудыг хүндрэлгүй давахад дэмжлэг, туслалцаа үзүүлэх төслийн үйл ажиллагаа

-Импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх, экспортыг нэмэгдүүлэх зорилгоор “Айсмарк” компаний шинэ үйлдвэрлэлийн шугамыг ашиглалтанд оруулсан бөгөөд импортын өндөр өртөгтэй зайрмагийг дотооддоо чанарын өндөр түвшинд үйлдвэрлэж гадагшаа чиглэсэн мөнгөн урсгалыг дотооддоо барих боломжийг бий болгох төслийн үйл ажиллагаа

-Монголчууд байгаль орчноо хамгаалах нэн эртний түүхэн уламжлалтай ард түмэн билээ. Гэвч өнөөгийн нийгэмд энэ асуудал хурцаар тавигдах болсон. Хүрээлэн буй орчин, хүний буруутай үйл ажиллагаанаас болж ундны ус бохирдох, нөөц нь багасах зэрэг хор хөнөөл учирч байна. Тиймээс олон нийтэд усны зөв хэрэглээг сурталчлан таниулах, тулгамдаж буй асуудлуудын шийдлийг олох, нийгэмд үлгэр дуурайлал үзүүлэх олон талт ажлуудыг төлөвлөж байгааг дуулгахад таатай байна.

Тэгвэл Талархал төсөл аян маань хэзээнээс эхлэх вэ?

Төсөл маань 2016 оны 1 сарын 1 өдрөөс эхлэж байгаа. Хөтөлбөрт ажлууд маань ард иргэдэд маань нийгэм эдийн засагт бодитой үр дүн өгнөө гэдэгт итгэлтэй байна.

Цаг зав гарган ярилцсан танд маш их баярлалаа

-Баярлалаа та бүхний ажилд амжилт хүсье!


URL:

Tags:

Нэр: ЦАГААН САР Огноо: 5 January 2016

ЗӨВ ШҮҮ

Сэтгэгдэл бичих