Чөлөөт болон Жүдо бөхийн УАШТ болно
Жүдо бөхийн насанд хүрэгчдийн 2016 оны УАШТ энэ сарын 7-10-ны өдрүүдэд Орхон аймгийн “Хангарьд” спорт цогцолборт болох гэж байна. Энэ оны улсын аварга шалгаруулах тэмцээнийг Орхон аймаг байгуулагдсаны 40 жил, Ази тивийн анхны аварга, Атлантын олимпийн хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Д.Нармандахын зуны олимпиос медаль хүртсний 20 жилийн ойд зориулон тус аймагт зохион байгуулж байгаа юм.
Тэмцээнийг Монголын жүдо бөхийн холбоо, Орхон аймгийн ЗДТГ, Орхон аймгийн жүдо бөхийн холбоо, “Хангарьд” спорт хороо хамтран зохион байгаа ажээ.
Тэгвэл Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн УАШТ нэгдүгээр сарын 8-10-нд Улаанбаатар хотноо Буянт Ухаа спорт цогцолборт болох гэж байна.
Энэхүү тэмцээн нь “Рио-2016” олимпийн наадмын өмнөх сонгон шалгаруулах тэмцээнүүдийн нэг бөгөөд олон улс, тивийн тэмцээнд оролцох тамирчдыг тодруулах, өрсөлдөөнийг өрнүүлэхэд оршиж байгаа юм. УАШТ-ийг МЧБХ-ноос Эрүүл мэнд, спортын яамтай хамтран зохион байгуулна.
URL: