Д.Амартvвшин дэлхийн цомын аварга боллоо
Казахстаны Алматы хотод Дэлхийн цомын тэмцээн болж, 31 орны 250 жvдоч хvчээ сорилоо. Тэмцээний хоёр дахь өдөр манай таван бөх зодоглосноос Д.Амартvвшин алт, эмэгтэйчvvдийн 57 кг-д спортын мастер Д.Сумъяа хvрэл медаль хvртжээ. Алматыгийн татамид 11 улсын тамирчин аваргалсан бөгөөд тэмцээнийг зохион байгуулагч Казахстан гурван алт, хоёр мөнгө, таван хvрэл хvртэж багийн дvнгээр тэргvvлсэн байна. Өнгөрсөн жилийн Москвагийн “Их дуулга”-ын хvрэл медальт ОУХМ Дашдаваагийн Амартvвшин эрэгтэйчvvдийн 60 кг-ын жинд зодоглож, Монгол Улсын төрийн дууллаа эгшиглvvллээ.
Тэрээр эхний хоёр тойрогт Бразилын Маркос Луис Филко, ОХУ-ын Дмитрий Клуковыг цэвэр, дараагийн даваанд Украйны Денис Биличенког юvко vнэлгээгээр ялав. Хагас шигшээд Швейцарийн Михаэль Итенийг цаг дуусахаас ердөө гурван секундын өмнө цэвэр ялжээ. Ингээд аваргын төлөөх барилдаан эзэн орны Асхат Телмановтой хvч vзэж, 3:59 минутад иппон буулгаснаар анх удаа Дэлхийн цомын аварга боллоо.
URL: