Би 17-той байсан

Үлгэр ярьж өгдөг аав минь дөчин естэй
Үүрээр намайг үнсэж сэрээдэг байхад би
17-той байсан
Үсээ битгий тайраарай охин минь гэж
Үрээ л гэсэн сэтгэлээр учирлахад би
17-той байсан

Анхны хайр зүрхэнд минь хэдийнээ ирж
Амрагийн дуу аялж эхлэхдээ би
17-той байсан
Аавын охин сайн хүн болноо гэж ерөөгөөд
Алив хүрээд ир гэж эрхлүүлэхэд нь би
17-той байсан

Уулс зүслэн гараас минь хөтлөн эрхлүүлж
Ус нууранд минь хун чуулахад би
17-той байсан
Олоон жилийн өмнө аавтайгаа хамт
Оргихын булаг дээр очиж дуулдаг хавар би
17-той байсан

Ганга нуурын минь толин мандал гэрэлтэж
Гадаа суусан хөгшидтэй аав минь хуучилахад, би
17-той байсан
Хунгийн сүрэг айсуй бараанаар хөөр болж
Хуучны дуунаас нэг бадаг аялж өгөхдөө, би
17-той байсан

Хөргийн хөндий дүүрэн хүн чулуудын нутагт
Хөөмий салхи сэвэлзэхэд их л уярсаар, би
17-той байсан
Алтан-овооныхоо энгэрт их аавыгаа хүлээж
Арай л удаад байна уу даа гэж туниж байхдаа, би
17-той байсан

Тэр үед би 17-той л байсан
Тэнгэр хүртэл их уйлсан зун болсон
Тэгээд удалгүй би 18 тай болсон
Тэндэхийн охид хэдтэй бол гэж боддог болсон

Би 17-той байсан


URL:

Сэтгэгдэл бичих