Ирвэс хамгаалагч залуугийн хэрэг олон улсын байгаль хамгаалагчдын анхаарлын төвд оржээ

Ирвэс хамгаалах сангийн биологич Т.Лхагвасүмбэрэл өнгөрсөн сарын 5-нд учир битүүлгээр амиа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ. Түүний цогцос болон машиныг  гэрээсээ гарснаас хойш зургаан хоногийн дараа Хөвсгөл далайгаас цагдаа нар олсон байдаг.Талийгаач залуугийн хэрэг олны анхаарлын төвд байж, Ирвэс хамгаалах сангийнхан уг явдлыг бусдын дарамт шахалтын улмаас болсон гэж мэдэгдэж байгаа юм. Талийгаач тус санд биологич мэргэжлээр ажиллаж байсан бөгөөд цоохор ирвэсийн үндсэн идэш болох янгирын судалгааг Монголд анх удаа хос ажиглагчийн аргаар амжилттай эхлүүлж, олон улсын нэр хүнд бүхий сэтгүүлд судалгааны бүтээлүүдээ хэвлүүлж байжээ.

Тэгвэл “DISCOVERY” суваг бусдын гарт амиа алдсан ирвэс хамгаалагч залуугийн талаар нэвтрүүлэг хийж дэлхий даяар цацжээ. Т.Лхагвасүмбэрэлийн хэргийг нухацтай шалгахыг уриалж олон улсын 37 их сургууль, байгууллагын 49 эрдэмтэд хамтран мэдэгдэл хүртэл гаргаад байгаа юм байна.

С.Саруул

Эх сурвалж: www.polit.mn


URL:

Сэтгэгдэл бичих