«Loving hut» хоолны газарт газын плитка дэлбэрч, таван эмэгтэй шалзарлаа
Нэг найзын маань vс нь шатаад гvйж явсан гээд бод доо «Loving hut» цагаан хоолны сvлжээ рестораны Баянзvрх дvvргийн Сансарын тунелийн эсрэг талд байрлах салбарт газ дэлбэрснээс болж vйлчлvvлж байсан таван эмэгтэй хvнд гэмтэж, тvлэгдсэн талаар бид мэдээлсэн. Тухайн vед хохирогчид ярих чадваргvй байсан учраас бид сахиураас нь тодруулга авч байсан билээ. Харин сvvлийн хэд хоногт хохирогчдын бие дээрдсэн учраас тэдэнтэй уулзлаа. Тэд єєрсдийнхєє хаана ямар ажил хийдэг болон нэрээ нууцлахыг хvссэн юм. Иймээс хохирогч Э-тэй цєєн хором ярилцсанаа хvргэе.
-Миний сонссоноор рестораны зєєгч газ солих vед дэлбэрсэн гэсэн. Vvнээс яриагаа эхлэх vv?
-Энэ сарын 20-ны оройн 17-20 цагийн хооронд болсон vйл явдал. Манай ажлын газрынхан хоол идэх гээд «Loving hut» цагаан хоолны ресторанд орсон юм. Захиалгаа єгчихєєд сууж байтал газын плиткатай хоол ирсэн. Энэ vед зєєгч нь тавын баллонтой спирт авч ирээд бидний захиалсан хоолны плитканд залгаж шууд цэнэглэсэн. Газтай хоолоор vйлчилдэг газар зєндєє л бий. Уг нь бол тариураар маш багаар соруулж цэнэглэдэг шvv дээ. Гэтэл тавын баллоноор нь авч ирээд цэнэглэж байгаа юм даа. Ажилчид нь ийм зvйлтэй хэрхэн харьцаж, хэрэглэхээ мэдэхгvй байж яаж хvмvvст vйлчилдэг юм бол. Тэр зєєгчийг ажилд авахдаа анхнаасаа нь зааж єгєєгvй байснаас ийм зvйл болсон.
Хамгийн гол нь єєрсдийнхєє буруутай vйл ажиллагаанаас болж vйлчлvvлэгчид нь эд эрхтэн, гоо сайхан, сэтгэл санаагаараа хохирчихоод байхад хоолны газрын эзэн Б.Мєнхцэцэг гэдэг эмэгтэй орж ирээд хэрvvл хийж байгаа юм. Уг нь энэ хvн бидний сэтгэл санааг дэмжээд, мєнгє тєгрєгийн тусламж vзvvлээд явж байх ёстой биз дээ.
-Хоолны газрын эзэн та нарт мєнгєн тусламж vзvvлээгvй юм уу?
-Тvлэгдсэний маргааш єглєє нь эмч нар боолтод ороход 65.000 тєгрєгийн vнэтэй мєнгєлєг тос авч яаралтай тvрх гэсэн. Гэтэл хоолны газрын эзэн Б.Мєнхцэцэг «Та нар мєнгєє нийлvvлж, тосоо авч тvрх. Надад мєнгє алга» гээд хэнэг ч vгvй зогсоод байсан юм. Vvнд бид маш их гомдолтой байна.
-Яг юунаас болж дэлбэрсэн юм бол. Газ залгах vед л шууд дэлбэрчихсэн юм уу?
-Эрэгтэй зєєгч нь таван литрийн баллонтой спиртэн газыг авч ирээд бидний ємнєх газын плитканы дєлєн дээр асгасан. Тvvнээс болоод л шууд гал авалцчихсан.
-Тvргэн тусламж, цагдаа нар хэзээ ирсэн бэ?
-Бид шалзарч, тvлэгдээд «Тvргэн тусламж дуудаж єгєєч, vхлээ» гэж зєндєє гуйж байж арай гэж дуудуулсан. Газ дэлбэрэх vед цагдаа нар ирсэн ч ямар ч арга хэмжээ авалгvй алга болчихсон. Бид бодохдоо хоолны газрын эзэн Б.Мєнхцэцэг цагдаа нарт мєнгє єгєєд явуулсан байх гэж бодож байна. Биднийг тvлэгдчихээд ухаан санаа орон гаран байхад Б.Мєнхцэцэг цагдаа нарыг цааш нь авч явж уулзаад байсан. Шатаж байхдаа бид хувцсаа тайлж шидээд тvргэн тусламж дуудаач ээ гэж орилж байхад эзэн нь огт хєдлєєгvй. Харин биднээс тvлэгдээгvй vлдсэн ах маань тvргэн дуудсан. Бvр манай нэг найзын vс нь шатаад гvйж явсан гээд бод доо. Бид арай гэж ширээнии бvтээлгээр дарж байж унтаарсан. Тэр vед ч эзэн нь хараад л зогсож байсан. Тvргэний машин ирээд биднийг авч явах гэж бас удсан. Хоолны газрын эзэн машинд орж ирчихээд «Эндээс нэг ажилтнаа авч явна» гээд хvлээлгээд байсан. Тэгэхэд нь бvх биеэрээ тvлэгдчихсэн бид орилж, чарлаад бєєн юм болсон. Ингэж ингэж арай гэж эмнэлэг дээр ирсэн.
-Та нар гомдол гаргаж, хууль хяналтын байгууллагад хандсан уу?
-Єнєєдєр /єчигдєр/ бид Баянзvрх дvvргийн цагдаагийн хэлтэст єргєдєл гаргах гээд бичээд сууж байна. Мэргэжлийн хяналтын газар, цагдаа гээд бvх газруудаар нь явж, гомдол гаргана. Тэд хvнийг хайрлахгvй байхад бид чадах чинээгээрээ хохирлоо барагдуулж авах болно. Энд нэг зvйлийг онцлох хэрэгтэй. Нvvр нvдгvй тvлэгдчихсэн миний дvv хvнтэй ч суугаагvй. Ийм залуугаараа хvний царай харж чадахааргvй болчихлоо. Эмэгтэй хvнд гоо сайхан гэдэг хамгаас чухал. Энэ хvvхдийн ирээдvй яах юм бэ. Сурган хvмvvжvvлэгч хvн шvv дээ.
Биднийг «Тvлэнхийн тєв»-д очиход «Loving hut» рестораны эзэн Б.Мєнхцэцэг ирсэн байв. Тvvнээс энэ хэргийн талаар тодруулах гэсэн боловч биднээс зугтсан юм. Харин хохирогчид тvvнийг ресторан руугаа явсан байх гэснээр араас нь бид хєдлєв. Гэсэн ч бидний ємнєхєн эмнэлгээс гарсан тэрбээр ресторандаа очоогvй байв.
Ямартай ч хохирогчдын ярьж байгаагаас харахад энэ хэргийн гол буруутан «Loving hut» рестораны эзэн Б.Мєнхцэцэг аж. Энэхvv эмэгтэй хохирогчдыг тэр чигт нь хаяхаар шийдсэн бололтой. Харин хохирогчид тvvнээс хохирлоо барагдуулах бvхий л арга хэмжээг авна гэдгээ хэлж байв. Энэ хэргийн тухайд аюулгvй ажиллагааны дvрэм зєрчсєнєєс єдгєє таван эмэгтэй бvх биеэрээ тvлэгдчихээд байгаа юм. Иймээс холбогдох байгууллагууд энэ хэргийг нягтлан шалгаж эхлэх биз ээ.
Жаргалсайханы Эрдэнэтуяа
URL: