Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт
УИХ-ын гишүүн Н.Батбаяр нарын 47 гишүүний хамтаар 2015 оны арваннэгдүгээр сарын 06-ны өдөр өргөн барьсан Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг бүрэн эхээр нь хүргэж байна.
1 дүгээр зүйл. “Монгол Улсын Үндсэн хууль”-ийг “Монгол Улсын Эх хууль” гэж нэрлэсүгэй.
2 дугаар зүйл. Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин долдугаар зүйлийн 6 дахь хэсгийн “хуралдааныг” гэсний дараа “Үндсэн хуульд өөрөөр заагаагүй бол” гэж, Хорин есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Засгийн газрын гишүүдийн гуравны нэгээс дээшгүй нь Улсын Их Хурлын гишүүн байж болно.” гэсэн 3 дахь өгүүлбэр тус тус нэмсүгэй.
3 дугаар зүйл. Монгол Улсын Үндсэн хуулийн дараах зүйл, хэсэг, заалтыг доор дурдсанаар өөрчилсүгэй:
1/ Хорин тавдугаар зүйлийи 1 дэх хэсгийн 6 дахь заалт:
6/Ерөнхий сайдыг томилох, чөлөөлөх, огцруулах;”
2. Гучин нэгдүгээр зүйлийн 4 дэх хэсэг:
“4. Ерөнхийлөгчийг сонгох асуудлыг Улсын Их Хурлын гишүүд, аймаг, Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотын иргэдийнТөлөөлөгчдийн Хурлын дарга нарыг оролцуулсан бүрэлдэхүүнтэйгээр хэлэлцэж, нууц санал хураалт явуулж, олонхийн санал авсан нэр дэвшигчийг Улсын Их Хурал Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрсөн хууль гаргана.”
3/ Гучин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг:
“2.3асгийн газар дор дурдсан яамтай байна:
1/Сангийн яам;
2/Дотоод хзрэг, хууль зүйн яам; З/Гадаад хэргийн яам; 4/Байгаль орчин, хөгжлийн яам; 5/Батлан хамгаалах яам;
6/Гэгээрлийн яам; 7/Эрүүл мэвд, нийгмийн хамгааллын яам; 8/Хөдөө аж ахуйн яам; 9/Дэд бүтцийн яам.
Монгол Улсын Ерөнхий сайд шаардлагатай гэж үзвэл Засгийн газрын үйл ажиллагааны тодорхой асуудал хариуцсан гурваас илүүгүй Засгийн газрын гишүүнийг нэмж болно. Ерөнхий сайд Засгийн газрын бүрэлдэхүүний саналаа Улсын Их Хуралд өргөн мэдүүлгэ.”
4/ Гучин есдүгээр зүйлийи 3 дяхь хэсэг:
“З.Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдээ томилсон, чөлөөлсөн, огцруулсан шийдвэрийг Ерөнхийпөгчид толилуулж, Улсын Их Хурадд танилцуулсанаар уг шийдвэрийг батламжилсан Улсын Их Хурлын тогтоол батлагдсанд тооцно.”
5/Дөчин гуравдугаар зүйлийн 3 дахь хэсэг:
“З.Улсын Их Хурлын нийт гишүүдийн олонхи нь Ерөнхий сайдын огцруулж, шинэ Ерөнхий сайдыг томилох тухай саналыг хамтад нь албан ёсоор тавибал Улсын Их Хурал уг асуудлыг гурав хоногийн дотор хэлэлцэх бөгөөд олонхийн саналаар дэмжсэн бол шинэ Ерөнхий сайдыг томилсон, өмнөх Ерөнхий сайдыг огцруулсан тухай Улсын Их Хурлын тогтоол баглагдсанд тооцно.”
6/Тавин нэгдүгээр зүйлийи 2 дахь хэсэг:
“2. Шүүхийн ерөнхий зөвлөлийн санал болгосон Улсын дээд шүүхийн шүүгчдийг Улсын Их Хурлын зөвшөөрснөөр, бусад шүүхийн шүүгчдийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн санал болгосноор тус тус Еренхийлөгч зарлиг гарган батламжилна. Ерөнхий шуүгчийг Улсын дээд шүүхийн шүүгчид дотроосоо гурван жилийн хугацаагаар олонхийн саналаар нууц санал хураалгаар сонгоно. Түүнийг нэг удаа улируулан сонгож болно.”
7/Тавин зургадугаар зүйлийн 2 дахь хэсэг:
“2. Улсын ерөнхий прокурорыг Ерөнхий сайд нэр дэвшүүлж, Улсын Их Хурлын зөвшөөрснөөр Ерөнхийлөгч зургаан жилийн хугацаагаар зарлиг гарган батламжилна.”
8/Тавин долдугаар зүйлийн 1,3 дахь хэсэг:
“1. Монгол Улсын нутаг дэвсгэр нь засаг захиргааны хувьд аймаг, Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотод, аймаг нь сум, хотод, сум нь багт, хот нь хороонд хуваагдана. Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хот нь засаг захиргааны тусгай нэгж мөн бөгөөд түүний удирдпагын эрх хэмжээ, тухайн нэгж доторх засаг захиргааны зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно.
3. Засаг захиргааны нэгжийг өөрчлөх асуудлыг эдийн засгийн бүтэц, хүн амын байршлыг үндэслэн тухайн нутгийн Хурал, иргэдийн саналыг харгалзан Улсын Их Хурал шийдвэрлэнэ.”
9/Тавин наймдугаар зүйлийн 1 дэх хэсэг:
“1. Аймаг, Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хот болон сум, хот нь хуулиар тусгайлан олгосон чиг үүрэг, өөрийн удирдлага бүхий эдийн засаг, нийгмийн цогцолбор мөн бөгөөд түүний нутаг дэвсгэрийн хилийн цэсийг Засгийн газрын өргөн мэдүүлс-нээр Улсын Их Хурал батална.”
10/Тавин есдүгээр зүйлийн 3 дахь хэсэг:
“3. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд улс төрийн нам нэр дэвшүүлж оролцохгүй бөгөөд баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлаас сум, хотын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийг, сум, хотын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийг тус тус сонгаж иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг байгуулна. Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг сонгож байгуулах журмыг хуулиар тогтооно.”
11/Жардугаар зүйл:
“1. Аймаг, Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хот болон сум, хот, баг, хороонд төрийн удирдлагыг тухайн аймаг, Улаанбаатар, Дархан, Эрдэгот хот бодон сум, хот, баг, хорооны Засаг дарга хэрэгжүүлнэ.
2. Аймаг, Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотын Засаг даргыг Ерөнхий сайд, баг, хорооны Засаг даргыг сум, хотын Засаг дарга тус тус таван жилийн хугацаагаар томилж, чөлөөлнө. Сум, хотын Засаг дарга иргэд таван жилийн хугацаагаар шууд сонгож, аймгийн Засаг дарга батламжилж, мөн хуульд заасан үвдэслэлээр чөлөөлж, огцруулна. Сум, хотын Засаг даргын сонгуупьд улс төрийн нам нэр дэвшүүлж оролцохгуй бөгөөд иргэн зөвхөн өөрийн нэрийг дэвшүүлнэ.
З.Засаг дарга бүрэн эрхээ дараагийн Засаг даргыг томилтол хэвээр хадгална.”
12/Жаран нэгдүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэг:
“2. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрт тухайн шатны Засаг дарга хориг тавих эрхтэй.
4. Баг, хорооноос бусад засаг захиргааны нэгжийн Засаг даргын ажлын алба нь тамгын газар мөн. Тамгын газрын бүтэц, орон тооны хязгаарыг Засгийн газар нэг бүрчлэн буюу нэг маягаар тогтооно. Засаг захиргааны нэгж дэх төрийн захиргааны албаны удирдлагыг тухайн шатны Засаг дарга хэрэгжүүлнэ. Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн тусгай албаны удирдлагыг төвлөрсөн удирдлагын зарчмаар хэрэгжүүлнэ.
13/Жаран хоёрдугаар зүйлийн 3 дахь хэсэг:
“3. Улсын Их Хурал шаардлагатай хэмээн үзсэн тохиолдодд өөрийн бүрэн эрхэд хамаарах зарим асуудлыг шийдвэрлүүлэхээр аймаг, Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд шилжүүлж болно.”
4 дүгээр зүйл. Монгол Улсын Үндсэн хуупийн Хорин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “далан зургаан” гэснийг “ерэн есөн” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэг, Хорин дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Дөчдүгээр зүйлийн I дэх хэсгийн “дөрвөн” гэснийг ‘Таван” гэж, Хорин дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “илээр” гэснийг “нууцаар” гэж, Хорин таадугаар зүйлийн 1 дэх хэсгийн
II дэх заалт, Тавин есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “засаг захиргаа, нутаг дэвсгэрийн” гэснийг “засаг захиргааны” гэж, Дөрөвдүгээр бүлгийн гарчгийн “ЗАСАГ ЗАХИРГАА, НУТАГ ДЭВСГЭРИЙН” гэснийг “ЗАСАГ ЗАХИРГААНЫ” гэж, Хорин долдугаар зүйлийн 6 дахь заалтын “Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнийг” гэснийг “Ерөнхий сайдыг” гзж, Жаран гуравдугаар зүйпийн 3 дахь хэсгийн “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн” гэснийг “Засаг захиргааны” гэж, Гучдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “дөрвөн жилийн хугацаагаар” гэснийг “зургаан жилийн хугацаагаар нэг удаа” гэж, Гучин долдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Улсын Их Хурал Ерөнхийлөгчийн сонгуулийг дөрвөн сарын догор зарлан явуулна” гэснийг “Ерөнхийлөгчийг хоёр сарын дотор сонгоно.” гэж, Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “аймаг, нийслэпийн шүүх, сум буюу сум дундын, дүүргийн” гэснийг “нутаг дэвсгэрийн” гэж, Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн” гэснийг “Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хот болон сум, хотод тухайн засаг захиргааны нэгжийн” гэж, Жаран хоёрдугаар зүйлийн 1 дэх хэсгтийн“аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны нутаг дэвсгэрийн хэмжээний эдийн засаг, нийгмийн амьдралын асуудпыг” гэснийг “нутаг дэвсгэрийн хэмжээний эдийн засаг, нийгмийн амьдралын асуудлыг хуулиар олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд” гэж, Жаран гуравдугаар зүйлийн 1 дзх хэсгийн “нийслэл, сум, дуүрэг” гэснийг “Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хог болон сум, хот” гэж, Жаран тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Ерөнхийлөгч” гэснийг “Засгийн газар” гэж тус тус өөрчилсүгэй.
5 дуаар зүйл. Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин дөрөвдүгээр зүйлийн 1 дзх хэсгийн “Улсын Их Хурлын тухайн сонгуулийн дүнд бий болсон нам, эвслийн бүлэг тус бүрээс Улсын Их Хурлын дэд даргыг сонгоно.” гэсэн 2 дахь өгүүлбэр, Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “аль ч асуудлыг санаачлан хэлэпцэж болох бөгөөд”, Хорин тавдугаар зүйпийн 1 дэх хэсгийн 3 дахь заалтын “Ерөнхийпөгчийн ба”, Хорин зургадугаар зүйпийн 1 дэх хэсгийн “Ерөнхийлөгч,” Дөчин гуравдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “, эсхүл Засгийн газрын гишүүдийн тэн хагас нь югэн зэрэг” гэснийг тус тус хассугай.
6 дугаар зүйл. Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин нэгдүгээр зүйлийн 1, 3, 5, 6, 7 дахь хэсэг, Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3, 10 дахь заалт, Гучин гуравдугаар зүйлийн 4 дэх хэсэг, Дөчин гуравдугаар зүйлийн 4 дэх хэсэг, Дөчин дөрөвдүгээр зүйл, Тавин долдугаар зүйпийн 2 дахь хэсэг, Тавин наймдугаар зүйлийн 2 дахь хэсэг, Жаран нэгдүгээр зүйпийн 3 дахь хэсэг, Жаран хоёрдугаар зүйлийн 2 дахь хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
7 дугаар зүйл. Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг 20 … оны … дугаар сарын … -ны өдрийн … цагаас эхлэн улс даяар дагаж мөрдөнө.
Гарын үсэг
URL: