Худлаа гээд хэлчих, ЗАСАГ ДАРГА АА

Хотын даргыг шvvхэд дуудаж. Тэгэхдээ бvр єєрєє газар єгчихєєд эргvvлээд захирамжаа цуцалсан учраас тоглоом

тоотой нь дээр шvv хэмээн “Алтай констракшн”-ыхан єгсєн гэнэ. Харин хотын захиргааныхан “Ємнєх Засаг дарга нараа бодвол хамгийн их ажил хийж олны талархлыг хvлээж яваа хvн. Дээр нь, зарчимч, шударга, хийе гэснээ хийчихдэг гээд магтаж гарахыг нь яана. Тиймээс ч манай дарга шvvхэд дуудагдах ёсгvй дээ” хэмээн гайхах аж. Магадгvй цагаан хэл ам туссан байж мэднэ л дээ.

Миний л мэдэхийн наснаасаа илvv л ємнєх Засаг дарга нарын зєвшєєрлєєр олгогдсон газрын маргааныг цэгцэлж, хууль бус газар олголт гэж байхгvй хэмээн амны уншлага мэт єдєр бvр л хэлдэг хvн дээ. Тийм атал ам, ажил хоёр нь зєрж 120 мянгатын автобусны буудлын ард буюу нийслэлийн Хан-Уул дvvргийн нэгдvгээр хорооны нутаг дэвсгэр дэх ногоон байгууламжийг “Алтай констракшн”-д єглєє гэж vv. Тэгэхдээ бvр Шадар сайд М.Энхболдтой хамтран зvтгэгчийн хувьд гээд миний ганц найз хэмээн єгсєн гээд байгаа. Аягvй бол хvчтний ємнє хvчгvй нь буруутай гэгч л юм болсон байх. Яагаав. Энэ хэдэн том дарга нарыг дээрээс дарамтлаад байдаг “муна” болсон хэдэн нєхєд бий гэж ярьдаг шvv дээ. Гайтай тэр єдєр тийм л зvйл болсон доо. Тэрнээс цаадах чинь тэгж гоомой зvйл хийх хvн биш. Хэчнээн зарчимч хvн билээ дээ. Дvvргvvдэд ийм тийм юм хийж байхад чи яагаад дэмжихгvй байна хэмээн хуруугаа хєдєлгєхгvй нэгнийг сайн гэгчийн загнаад, шаардлага тавьдаг хvн шvv дээ. Уул шугамдаа єєрєє зарчимгvй байж єрєєлд яаж шаардлага тавих билээ. Ийм хvнийг гvтгэж л байдаг. Муухай юм аа одооны хvмvvс.
Хєєрхийг бvр М.Энхболд хотын мэр байхдаа тус компанид 4000 м.кв бvхий талбай єгснийг найзын нvvр халуухан гэгчээр 2010 онд 5000 м.кв болгож томсгож єгсєн гэсэн байгаа юм даа. Нvvрэн дээрээ найз гээд ар хударгаар нь чадсан болохоор уг компанийнхан хууль журмын дагуу зєвшєєрєлтэй газар дээр барилгын ажил эхлvvлэх явцад саад учруулсан хэмээн 1,1 тэрбумийг тєгрєг хариуцагч талаас нэхэмжилсэн сурагтай. Нийслэлд сургууль цэцэрлэг цаашлаад тєрєх эмнэлэг барих газар олдохгvй байхад нэг хувийн компанид барилга барь гээд ногоон байгууламж сvйтгэх зєвшєєрєл єглєє гэж vv. Хэдэн орлогчтойгоо хэчнээн ч удаа ногоон байгууламж, усан оргилуур ярьж, байгуулах гэж зvтгэж байгаа билээ дээ. Манайхан нээрээ хааяа арай л дэндvv байх юм аа. Хэчнээн найз байлаа гээд албан тушаалаа урвуулан ашиглана гэж vv. Ёстой vгvй байлгvй дээ.
Нийслэлийн сая гаруй хvний ажил амьдрал тvvнээс шалтгаалж, єдєр бvр л хотынхоо тєлєє сэтгэлээ чилээж яваа хvнд алдах юм байлгvй яахав. Гэхдээ тэгж гэнэ алдана гэж баймааргvй юм. Єнєєх зvvдэнд нь гарын vсэг зуруулаагvй бол шvv дээ. Одоогийн залуусын хэллэгээр сайн явах хэцvv муу байх хэцvv гэдэг нь л энэ байх даа. Vнэтэй брэндийн хувцас ємсч, сайхан машин хєлєглєхєєр л манайхан чинь шалгадаг хянадаг газарт нь шалгуулдаг болсон гэсэн. Тэгэхээр аягvй бол атаархсан хvмvvсийн л хорон vйлдэл л энэ байх.
Тийм ээ. Засаг дарга аа. Зарим хэл амаа хурцалсан, илvv vгэнд дуртай нэгэн таныг ирэх сонгуульд єрсєлдєх гээд єгсєн газрынхаа захирамжаа цуцалж єєрийгєє барьж єгсєн ч гэх юм. Эр хvний замын хvзvv урт гэж vг бий. Тэгэхдээ ам, ажил хоёр нь зєрсєн vйлдэл гаргамааргvй л юм даа. Далд цэцэглэсэн газрын наймааг хэрэндээ л хазаарлах гэж оролдож байгаа таныг ийм юм хийгээгvй гэдэгт итгэхийг хvснэ. Худлаа байлгvй. Буруу сонсоогvй байгаа даа. Худлаа гээд хэлээд єгєєч Г.Мєнхбаяр дарга аа.

ARDCHILAL


URL:

Сэтгэгдэл бичих