Н.Алтанхуягийг огцрохыг Ээлжит бус хөдөлгөөнийнхөн дахин шаардав

Ардчилсан намын “Ээлжит бус их хурал” хөдөлгөөнөөс Ардчилсан Намын дарга Н.Алтанхуягт хандан шаардлага гаргасан байна. Энэ  сарын 14-нд гарсан уг шаардлагад УИХ-ын гишүүн, ЗГ-ын гишүүн, Тэргүүн Шадар Сайд, Ардчилсан Намын дарга Н.Алтанхуягийг  намын дүрмийн дагуу ээлжит бус их хурлыг хуралдуулах асуудлыг ҮЗХ-ны хурлаар оруулж хэлэлцүүлэхийг  удаа дараа шаардсан. Гэтэл тус намын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат уг хөдөлгөөнийнхнийг Ардчилсан намын төв байранд хүлээн авч харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан боловч намын дарга Н.Алтанхуяг та хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан үгүйсгэж байгаа нь намын удирдлага нэгдмэл биш, хариуцлагагүй байгааг харуулж байна. Н.Алтанхуяг та намын дүрмийн дагуу АРДЧИЛСАН НАМЫН ИХ ХУРАЛ-аар баталгаажаагүй байгаа нь намын дүрмийг зөрчих, хариуцлагаас зайлсхийх үндэслэл болохгүй. Тиймээс энэхүү хариуцлагагүй үйлдлийнхээ төлөө дүрмийн бус намын даргаас огцрохыг шаардаж байна. Энэхүү шаардлагыг хүлээн авч 2011 оны 1-р сарын 11-ны дотор огцрохгүй бол амь биеэ үл хайрлан улс төрийн өлсгөлөн зарлахаа хариуцлагатайгаар мэдэгдэж байна гэсэн байна.

Х.Гэрэлт


URL:

Сэтгэгдэл бичих