ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж Б.Чойжилсүрэнг няцаав

МАН-ынхан “Ард түмнээ сонсох аян”-ыг Увс аймагт үргэлжлүүлэв. Энэ үеэр Улаангом хотыг Улаанбаатартай хатуу хучилттай замаар холбох тухай асуудал хамгийн хурцаар тавигдаж, энэ аяны гол сэдэв ерөөсөө хатуу хучилттай зам байв. Тиймээс нутгийн иргэд зэрэгцэн зогссон гишүүдээсээ энэ талаар лавлаж, “Та нарын ярьж байгаа зам хэзээ эхэлж хэзээ дуусах вэ” гэж шалжээ. Б.Чойжилсүрэн гишүүн “Бид ярьж тохирч байгаа зүйл бий. Тэгэхээр замын асуудал удахгүй шийдэгдэнэ гэж болно” гэж бөөрөнхийлжээ. Харин Ц.Нямдорж “Аливаа зүйлийг ярьж эхэлж байна гэдэг хэзээ нэгэн цагт хийнэ гэсэн үг” гэж хариулан Б.Чойжилсүрэнг няцаасан байна.

С.Ууган

МОНГОЛЫН МЭДЭЭ СОНИН


URL:

Сэтгэгдэл бичих