Төрийн Тамганы хөшөөнд цэцэг өргөв

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нар Монгол Улс Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн тогтоосны  104 жилийн ойг тохиолдуулан өнөөдөр 13.15 цагт Төрийн Тамганы хөшөөнд цэцэг өргөв. Цэцэг өргөх ёслолд УИХ, Засгийн газрын гишүүд оролцлоо.

Ёслолын үеэр Төрийн ордны хойд голын Соёмбот хаалганд Төрийн далбаа мандуулан хүндэт харуул жагсч, үлээвэр найрал хөгжимд Төрийн дуулал, хүндэтгэлийн марш эгшиглүүлэв.





URL:

Сэтгэгдэл бичих