Алга болсон өвгөнийг эсэн мэнд олжээ
Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Угалз багийн дөрөвдүгээр хорооны иргэн 74 настай О гэгч өвгөн 12 дугаар сарын 25-ны өдрийн 15:30 цагт гэрээсээ гараад сураггүй болсон тухай ар гэрийнхэн нь Онцгой байдлын газарт мэдэгджээ. Дуудлагын дагуу тухайн өдрийн 21:10 цагаас эхлэн эрэлд гарсан байна.
Энэхүү эрлийн ажиллагаанд аймгийн Онцгой байдлын газрын 11 алба хаагч оролцож, энэ сарын 26-ны өдрийг хүртэл Түйн голын эргийн бургасанд эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй байна. Эрлийг Баянхонгор сумын нутаг дэвсгэрт үргэлжлүүлж, үдшийн 22:10 цагт Номгон багийн 81 дүгээр байрны суурийн давхраас эсэн мэнд олжээ. Алга болсон өвөөг ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгөв.
Ж.Батсайхан
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг
URL: