Өмнөд Солонгос авлигын хуулиа чангатгав
Өмнөд Солонгос авлигатай тэмцэх хуулиа чангатгажээ. Энэ сарын 29-нөөс хүчин төгөлдөр болох нэмэлт өөрчлөлтөд заасны дагуу, авлигын хэрэгт холбогдсон төрийн албан хаагчдыг ажлаас нь нэн даруй хална гэж тус улсын Хүний нөөцийн яам мэдээлсэн байна.
“Нэг сая гаруй вон өртөг бүхий үнэт зүйл эсвэл мөнгө авсан түшмэдийг албан тушаалаас нь нэн даруй хална” гэж тус байгууллага тэмдэглэжээ. Үүнээс гадна, сүүлийн таван жилд авлигын хэрэгт холбогдсон хүмүүс төрийн байгууллагад ажиллах эрхгүй бол тэтгэвэр, нэмэгдлийг хоёр дахин бууруулна.
Хэрэв төрийн албан хаагчид авлига шахаж авсан нь тогтоогдвол авсан авлига нь 1 сая воноос хэтрэхгүй байсан ч ажлаас нь халах аж. Өмнөд Солонгост авлигын асуудал маш хурцадмал асуудал болоод байгаа юм. Тус улсын засгийн газар сүүлийн үед гэмт хэргийн ийм хэлбэртэй тэмцэх оролдлогоо идэвхжүүлэх болжээ.
Д.Жаргал
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг
URL: