“Гоо сайхны элч” тэмцээнд Монгол Улс гуравдугаар байр эзэлжээ
“Messenger of Beauty” буюу “Гоо сайхны элч” хэмээх Монгол, ОХУ, Хятад гэсэн гурван улсын миссийн тэмцээнд Монгол Улс гуравдугаар байр эзэлжээ.
Хятадын Манжуурт болсон 12 дахь удаагийн энэхүү тэмцээн өнгөрөгч 24-ний өдөр дүнгээ гаргажээ. Гурван орноос нийтдээ 58 гоо бүсгүй оролцсон энэхүү тэмцээнд ОХУ-аас 29, Хятадаас 15, Монголоос 14 эмэгтэй оролцжээ.
Гэхдээ тэмцээний журам ёсоор 16-22 насны охидыг оролцуулсан бөгөөд тэргүүн байрыг Хятадын Хуан Сиаолин хэмээх гоо бүсгүй эзэлж, удаах байрыг Оросын гоо бүсгүй авсан байна. Харин гуравдугаар байрыг Монголын гоо бүсгүй Н.Ану хүртжээ.
Төгс
URL: