Жиргээ: Эмэгтэй гишүүдэд стилист хэрэгтэй
Саяхан сошиал хуудсанд УИХ-ын эмэгтэй гишүүдийн шинэ жилийн үдэшлэг дээр хамтдаа авахуулсан зураг тарсан. Эмэгтэй гишүүдийн уг гэрэл зургийг харсан Э.Цэрэн бүгдэд нь стилист хэрэгтэй байна хэмээн дүгнэжээ. Тэрбээр энэ талаараа өөрийн цахим хуудсанд бичсэн нь олон хүнд таалагдсан байна.
Э.Цэрэн “Манай бүсгүйчүүлд бүгдэд нь стилист хэрэгтэй байна. З.Баянсэлэнгийн даашинз хүчтэй харагдана. Гэхдээ үс налмайгаад нэг л биш. Ц.Оюунгэрэл эмэгтэйлэг ч дэндүү хямдхан харагдана. Борчууд дундаас гаралтай мөнгө хэмнэсэн гэж л битгий яриарай. Л.Эрдэнэчимэг уул нь хамгийн чамин хувцасладаг ч энд донжоо олсонгүй. Г.Уянгын титмийн санаа хөөрхөн ч улс төрч эмэгтэйд зохихгүй. Д.Оюунхорол гишүүний эрэмгий тал бүх л юманд дийлчих юм. С.Одонтуяа гишүүнийг урт ягаан хормой унжралдаад их явцгүй харагдуулж байна. Д.Сарангэрэл хэт баригдмал ч энүүхэндээ донжоо тааруулж, 2 гараа нуусан нь их зөв.
Энүүхэндээ хэлэхэд, та нар минь имиж макертэй бол оо! Улс төрч бүсгүйчүүдийн алдаа оноог хэлдэг, засдаг мэргэжлийн хүмүүс цаана чинь байдаг юм. Хувь хүн болгон өөрийн онцлогтой ч олон нийтийн төлөө явж буй та бүхэн өөрсдийгөө зөвөөр илэрхийл. Энэ зураг чинь ч гэсэн та бүхний Пи Ар юм шүү дээ. Эндээс харахад бүгд жингийн жаахаан жаахан илүүдэлтэй байна. Тиймээс хувцас нь тиймэрхүү зохицгоож.
Жич : Өөрөө олигтой юм шиг гээд над руу дайрав. Би улс орныг тэргүүлэх эмэгтэйн нэг биш. Эднийгээ хайрласандаа хэллээ” хэмээн бичжээ.
URL: