Шадар сайд шинэ жилийн баярын мэндчилгээ дэвшүүлэв

Шадар сайд Ц.Оюунбаатар нийт ард иргэддээ хандаж шинэ жилийн баярын мэнд дэвшүүлж, аз жаргал сайн сайхныг хүсэн ерөөв.

Тэрбээр мэндчилгээндээ, “Улиран одож буй 2015 он бидний хувьд шантаршгүй хөдөлмөр, дундаршгүй бүтээлийн жил байлаа. Өвөл, хаврыг өнтэй үдэн зун, намартаа бэлтгэлээ базааж, шинэ жил, шинэ өвлөө бид шинэ эрч хүчээр дүүрэн угтах гэж байна.

Онцгой байдал, оюуны өмч, худалдан авах ажиллагаа, мэргэжлийн хяналт, стандартчилал хэмжил зүй, шударга өрсөлдөөний салбарт 2015 он нь асуудлыг шийдвэрлэж, ажил өрнүүлсэн, дэвшүүлсэн зорилтоо бүрэн хэрэгжүүлж, тодорхой амжилтад хүрсэн сайхан жил байлаа.

Гамшиг, осол,элдэв эрсдэл, шударга бус байдлаас ард иргэд, хэрэглэгч олноо хамгаалахын тулд оюуны бүтээлийг нь эргэлтэд оруулж, эдийн засгаа цэцэглэн хөгжүүлэхийн төлөө хийсэн хамт олны маань амжилт арвин байна.Сахилга хариуцлага, ур чадвараанэмэгдүүлж, техник, тоног төхөөрөмжийн хангалтаасайжруулсан нь бидний амжилтын нэг үндэс юм. Үүний нэг жишээ бол, амь насыг нь аварсан хүний тоо урьд өмнөх жилүүдтэй харьцуулбал 30 хувиар их, авран хамгаалсан эд хөрөнгийн хэмжээ хоёр дахин нэмэгдсэнийгтэмдэглэн хэлэхэд таатай байна.

Эрүүл мэнд, спортын салбарын хувьд, нийгмийн эрүүл мэнд болон аймаг, сум, өрхийн эрүүл мэндийн төвийн тусламж үйлчилгээг нэмэгдүүлэх, төрийн өмчийн эмнэлгийн засаглалыг шинэчлэх өргөн цар хүрээтэй арга хэмжээг2015 онд авч хэрэгжүүллээ. Эрүүл мэндийн ажилтан, эмч мэргэжилтнүүдийн сахилга хариуцлагыг өндөржүүлэх талаар дорвитой арга хэмжээ авч, амжилтад хүрээд байна.

Ирж буй 2016 онбидний хувьд онцгой байдал, оюуны өмч, худалдан авах ажиллагаа, мэргэжлийн хяналт, стандартчилал хэмжил зүй, шударга өрсөлдөөн болон эрүүл мэндийн салбарт урьд олсон амжилтаа бататгасан,шинэ зорилтоошинэ эрч хүчээр, амжилттай шийдвэрлэххариуцлагатай жил байх болно. Мөн “Хэрэглэгчийн жил”,”Сахилга хариуцлагын жил”, “Аливаа аюул эрсдлээс урьдчилан сэргийлэх жил”байх юм.

Ирж буй 2016 оныг Засгийн газраас “Хэрэглэгчийн жил” болгож байгаатай холбогдуулан бидний авч хэрэгжүүлэх арга хэмжээ, үйл ажиллагааиргэн, айл өрх бүрт хүрч, эрх ашиг, аюулгүй байдлыг нь хангахад бүрэн чиглэсэн, үрдүн нь нүдэнд үзэгдэж, гарт баригдах хэмжээнд хүрч байх зорилгыг бид тавьж байна. Тухайлбал, гамшиг, осол, аливаа эрсдэл,шударга бус байдлаас ард иргэд, хэрэглэгч олноо хамгаалахын тулд урьдчилан сэргийлэх ажлуудыг гол чиглэлээболгох юм.Үүний хүрээнд, сургалт, сурталчилгаа, сэрэмжлүүлгүүдийг нэвтрүүлэхээртөлөвлөж байна. Мөн төсөвлөсөн хөрөнгө мөнгийг зүй зохистой, үр ашигтай зарцуулах болно.

Салбар бүхэн хүний нөөцийн чадавхиа нэмэгдүүлж, төрийн үйлчилгээг иргэдэд хурдан шуурхай, чанар хүртээмжтэй хүргэх, иргэдийн аюулгүй амьдралын баталгааг хангах чиглэл дээр үр нөлөөтэй ажиллах ганц арга бол сахилга хариуцлага гэж бид үздэг. Иймд ирж буй 2016 онд иргэд, хэрэглэгч та бүхэндээ аливаа сахилга хариуцлагыг дээшлүүлэх тал дээр бидэнтэй хамтран гар, сэтгэл нийлж, бүтээлчээр ажиллахыг уриалж байна. Шинэ ондоо ололтоор дүүрэн, аз хиймориор өөдрөг байхын ерөөлийг та бүхэндээ өргөе” гэжээ.


URL:

Сэтгэгдэл бичих