Маргааш бүх нийтийн амралтын өдөр
Маргааш Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр тохионо. Энэхүү баяраар бүх нийтээрээ амрах шийдвэрийг гаргаснаас хойш дөрвөн жил өнгөрчээ.
Анх 2011 оны арванхоёрдугаар сарын 29-ний өдөр Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жилийн ой тохиож, Монгол Улс даяараа амарч байсан түүхтэй.
Энэ жил тэрхүү түүхт баярын 104 жилийн тохиож буй тул маргааш бүх нийтээрээ амарна. Баярын өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн цомын төлөөх чансаа өндөр 128 бөхийн барилдаан Бөхийн өргөөнд болно.
URL: