Ижийгээ би баярлуулсан
Ижийгээ би баярлуулсан
Хоёр туйлын үнэн зэрэгцэн огтлолцож
Хоёр яс салан хүйн холбоо цухуйхад
Хоёр биеийн хүсэл цэцэг болон дэлгэрч
Хонгор ижийгээ баярлуулж үр нь болж ирсэн
Цагаан сүүнд тань амласан амин ураг
Цагийн айзамд торнисон хүн ургамал
Ээжий хайранд нялхарсан амин хүү нь
Эргэх хорвоод бардамнасан эр заяа
Бурхан болсон аавдаа үгэн суврага босгож
Буурал ээжийнхээ сэтгэлд итгэлийн гал өрдөж
Баяр бахдалын нулимас алаглан үерлэн урсаж
Би ээжийгээ дахин нэг баярлуулсан
Э. Саруулзам
URL: