Ч.СОСОРМАА: Эх сурвалжийг нууцалж чадахгvй бол хэвлэл мэдээллийнхэн “шvгэл vлээж” чадахгvй


Сэтгvvлчид нийгмээ шинэчлэхийн тєлєє тэргvvн шугамд явдаг хэдий ч цаанаа л нэг “уяатай” байгаад байх юм. Яагаад “уяатай” гэж онцолсон гэхээр сэтгvvлч биднийг Англиар “watch dog” гэж нэрлээд байдаг болохоор л тэр. Хэдийгээр миний бие элсээгvй ч гэсэн эрх ашгийг маань хамгаалах “Монголын сэтгvvлчдийн нэгдсэн эвлэл” гэж байгууллага,1998 онд батлагдсан Хэвлэл мэдээллийн эрх чєлєєний тухай хууль сэтгvvлч надад хамааралтай. Харин сэтгvvлчид маань “олгой хагарахаар” тэмцэж буйтай зэрэгцэн Хэвлэл мэдээллийн эрх чєлєєний тухай шинэхэн хуулийн тєсєл єргєн барихад бэлэн болжээ. Ингээд энэ талаар Монгол Улсын Ерєнхийлєгчийн Хvний эрх, Иргэний оролцооны бодлого хариуцсан зєвлєх Ч.Сосормаатай ярилцлаа.

Сэтгvvлчид хэн мєнгєтэй, эрх мэдэлтэй хvнд vйлчилдэг

-Сэтгvvлчдийн байгууллага шинэчлэгдэхээр болж ёстой л “цагийн байдал ороо бусгаа” байгаа. Шинэхэн хуулийн талаар ярихаас ємнє сэтгvvлчдийн шинэчлэхээр зорьж буй энэ цаг vеийг яаж дvгнэж байгааг таниас сонирхмоор?
-Сэтгvvлчдийн шинэчлэл нь улс орныхоо хєгжил дэвшилд ялангуяа ардчилалд оруулж буй vнэтэй хувь нэмэр шvv. Монголын нийгмийг цэвэр ариун, шударга байлгахын тєлєє тэмцсээр ч ирсэн, єнгєрсєн хугацаанд сэтгvvлчдийн гvйцэтгэсэн vvрэг ч асар их. Монголын ард тvмэнг унтуулаагvй, тухайн нийгэм цаг vед болж бvтэхгvй байгаа бvх зvйлийг та нар л єгч байсан. Мэдээж олны дотор сайнтай муутай юм байдаг учраас хэвлэлийнхэн намын харьяалалд орж, хоорондоо vзэл бодлоороо талцдаг болчихож. Харин энэ цаг vед єєрсдийгєє олж харна гэдэг бол хамгийн том шинэчлэл. Vvгээрээ нийгмийн хєгжилд том хувь нэмэр оруулж байна гэдгийг онцолж сэтгvvлчдэд талархаж байгаагаа хэлмээр байна.
-Энэ цаг мєчтэй давхцан Хэвлэл мэдээллийн тухай хууль шинэчлэгдэх гэж байгаад ихэд олзуурхлаа?
-Сэтгvvлчдийн шинэчлэлтэй эн зэрэгцэж Монгол Улсын Ерєнхийлєгчийн санаачилгаар хуулийн тєсєл єргєн барихад бэлэн болсонд би vнэхээр баяртай байгаа. Юун тvрvvнд хэвлэлийнхэн маань тєр засаг, улс тєр, бизнесийн эрх ашгаас ангид байж ард тvмэнтэйгээ л хамт байх хэрэгтэй. Болж єгвєл нийгмээсээ тvрvvлж явах ёстой. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл олширч байгаан хэрээр хоорондоо єрсєлдєж, хєгжлийн бас нэг тєвшинд, чанарыг эрмэлзэж эхэлсэн нь сайн vзvvлэлт. 1998 онд хэчнээн хэвлэл, мэдээллийн хэрэгсэл хэд байсан билээ, нийгмийн байдал, орчин єєр байлаа шvv дээ. Тиймээс одоо хууль єєрчлєгдєхєєс єєр аргагvй.
-Хэвлэл мэдээллийн эрх чєлєєний тухай хууль анх 1998 онд мэндэлсэн тvvхтэй. Тэгэхээр 13 жилийн дараа шинэчлэгдэх гэж байгаа гэхээр харин ч оройтсон уу гэлтэй?
-Тийм ээ. 1998 оны Хэвлэл мэдээллийн эрх чєлєєний хууль дєрвєн бvлэгтэй ганцхан хуудаст багтсан. Энэхvv хуулийн хамгийн сайн заалт нь ямар нэг хэвлэл мэдээллийн хэрэгсэл тєрєєс хараат бус байх ёстой гээд заачихсан. Гэхдээ энэ хууль єнєєдєр хаана ч хэрэгжихгvй байгаа. Ний нуугvй хэлэхэд сэтгvvлчид хэн мєнгєтэй, эрх мэдэлтэй хvнд vйлчилдэг болчихсон. Улстєрчид, шийдвэр гаргах хэмжээний хvмvvс, нийгэмд нєлєєтэй болохыг хvссэн хэн бvхэн єєрийн гэсэн хэвлэл мэдээллийн байгууллагатай болчихож. Тийм учраас тухайн хэвлэл мэдээллийн байгууллага vvсгэн байгуулагч, хувь нийлvvлэгч, хувьцаа эзэмшигч болон тэдгээрийн хувь хэмжээний талаархи мэдээллийг жил бvр олон нийтэд мэдээлнэ гэсэн заалт оруулж єгсєн.
-Таны хэлсэн заалтаас харахад шинэхэн хуульд давуу тал, онцлог их байх нь ээ?
-Тийм. Энэ хуульд хэвлэл мэдээллийн эрх чєлєєт байдлыг бvрэн тунхагласан заалт олон байгаа гэдгийг сэтгvvлчдэд хэлмээр байна. Бас тєрийн оролцоог хязгаарлах, тєрийн байгууллага, хєрєнгє оруулагч, эзэд нь хєндлєнгєєс нєлєєлдгийг хориглосон заалт оруулсан. Манай ихэнх хууль тєрийн байгууллагад эрх мэдлийг єгєх, бэхжvvлэх, баталгаажуулах заалт ихтэй байдаг. Тэгвэл хэвлэл мэдээллийн эрх чєлєєний тухай хууль нь бараг л ганцаараа тєрийг єєрийг нь хориглосон олон заалттай гэдгээрээ Монголд анхдагч болох байх. /инээв.сур/ Єнгєрсєн хугацаанд олсон гашуун туршлага, хvндрэл бэрхшээл, амьдралаас урган гарч буй асуудалд тулгуурлан хуульд шинэчлэлт хийж єгсєн. Жишээ нь, хэвлэл, мэдээллийн байгууллага хэвлэж нийтлээгvйн тєлєє бусдаас тєлбєр авахыг хориглоно гэсэн заалт бий.
-Юу гэсэн vг vv?
-Шар сонин, сайтуудад ийм тєрлийн зvйл олон гардаг гэдгийг хэвлэл мэдээллийнхэн єєрсдєє хэлж оруулсан заалт юм. Олны танил хvмvvс руу утасдаад “Тантай холбоотой ийм мэдээлэл байна. Бид нийтлэх гээд байна шvv” гэсэн байдлаар ярьдаг гэж байна. /инээв.сур/ Тэгээд битгий нийтлээч гэвэл мэдээж тєдєн тєгрєг гээд л нэхдэг юм байна. Vvнийг л хэлж байгаа юм. Сэтгvvлчид єєрсдєє ингэж бохирдоод байгаа тухайгаа шуудхан хэлсэнд баярласан. Яагаад гэвэл шинэчлэгдэх гээд л муу, муухай юмнуудаа ярьж байна шvv дээ.
-Тэгэхээр сэтгvvлчдийн маань санал шvvмжлэлийг тусгаснаараа бас онцлогтой байх нь?
-Тэгэлгvй яахав. Иргэний танхимын хамгийн анхны хэлэлцvvлэг энэхvv хуулиар эхэлсэн. Сэтгvvлчид эхний хэлэлцvvлэгт маш олон vнэтэй санал єгсєн. Єєрєєр хэлбэл сэтгvvлчдээс гаргасан санал “Хэвлэл мэдээллийн байгууллагын редакц нь vvсгэн байгуулагч, хувь нийлvvлэгч, ивээн тэтгэгчдээс хараат баймаар байна” гэдгийг хэлж байсан юм. Мэргэшсэн редакц, мэргэжлийн бус ивээн тэтгэгч хоёрын хооронд сонирхлын зєрчил vvсэхээс єєр аргагvй шvv дээ.

Зарим судлаач, шvvмжлэгч нар хэвлэлийнхэнд таалагдах гэсэн хууль гэж шvvмжилсэн

-1998 оны хуульд тєрєєс хараат бус байх ёстой гээд заачихсан ч 13 жил хэрэг-жихгvй явсаар ирсэн. Харин ч одоо тєрєєс гадна тєрийн байгууллага, намын харъяалал, хєрєнгє оруулагч гээд олон нєлєєлєлтэй болчихсон энэ нийгэмд шинэ хууль маань нэлээд эсэргvvцэлтэй тулгарах байх даа?
-Хvлээмээргvй байна. Ил тод, тэнцвэртэй мэдээлэл хvргэдэг, сэтгvvлчид хvссэнээ бичдэг, редакц бие даасан л баймаар байна. Заавал алдаж, онож, vзэж, туулж байж шинэчлэгддэг байх ёсгvй биз дээ. Яагаад шууд хэрэгжээд эхэлж болохгvй гэж. Сэтгvvлчид єєрсдєє ши-нэчлэгдэхээр тэмцэж байна. Иймд энэ хууль шууд хэрэгжинэ гэдэгт итгэлтэй байгаа.
-Эсэргvvцэл тулгарахгvй гэдэгт итгэлтэй байгаа хэрэг vv?
-Хvндрэл байгаа. Жишээ нь, тухайн хєрєнгє оруулагч нь єєрєє сонин, телевизийн за-хирал, эрхлэгч байх жишээтэй. Ийм тохиолдолд яах вэ гэдэг асуудал гарч ирнэ. Тэгэхээр тухайн хvн хуулиа дагаад редакцийнхаа хараат бус байдлыг хангаж єгєх хэрэгтэй л дээ. Энэ хуулийн заалт тодорхой хэмжээгээр тус болно, нєлєєлнє гэж vзэж байгаа. Энэхvv хуулийн тєслийн хоёр дахь хэлэлцvvлэг болоход хэвлэл мэдээллийн байгууллагуудын хєрєнгє оруулагч буюу єнєєх нууц эздийн тєлєєлєл хvртэл оролцсон шvv дээ.
-Тэдгээр хvн хуулийн тєсєлд ямар санал хvсэлт нэмэрлэсэн бол. Ялангуяа єєрийнхєє санхvvжvvлж буй редакцийнхаа бодлогод нєлєєлєхгvй байх, хєрєнгє оруулагч гэдгээ зарла гэдэгт?
-Тухайн хvмvvс энэ хуулийн тєсєлд ямар нэгэн эсэргvvцэл vзvvлэх, шvvмжилсэн зvйл гараагvй. Харин ч биднийг дэмжсэн. “Нэг хvний ємчийнх байх аюултай юм билээ. Олон хувьцаа эзэмшигч, хєрєнгє оруулагчтай байх хэрэгтэй юм байна лээ” гэсэн санал хvртэл хэлсэн. Зарим судлаач, шvvмжлэгч нараас хэвлэл мэдээллийн байгууллагад таалагдах гэсэн хууль байна гэж шvvмжлэл ч ирсэн. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл єєрєє хараат бус байж ард иргэдэд тэнцвэртэй мэдээлэл єгнє. Тэгэхээр хэвлэл мэдээллийн эрх чєлєєний тухай хууль дан ганц хэвлэл мэдээллийн эрхийг хамгаалсан биш харин мэдээлэл хvлээн авагч иргэдийн эрхийг хамгаалсан хууль гэж ойлгож болно.
-Мэдээж хэрэг хэвлэл мэдээллийн байгууллага єєрсдєє бие даасан хараат байхыг хvсч байгаа. Гэтэл єнєєдєр хэвлэл мэдээллийн хэрэгслийн оршин тогтнох vндэс зах зээл нь бага. Сонингоор жишээ авахад єдгєє сонин худалдаж аваад унших, захиалах хvний тоо хангалттай хэмжээнд биш байна л даа?
-Зах зээл хязгаарлагдмал гээд хэн нэгэн мєнгєтэй хvний хувийн сонирхолд vйлчилж хэвлэл мэдээллийн байгууллагад ажиллахыг сэтгvvлчид хvснэ гэж vv. Хєрєнгє оруулагч, санхvvжvvлэгч, намын харъяалалын эзэндээ таалагдах гэж, тvvний хvссэнээр гуйвуулж бичдэг сэтгvvлч болж дуусна шvv дээ. Тийм сонин хэвлэлийг олон хvн сонирхож захиална гэж vv. Ашиг олохын тулд дєрвєн жилд нэг удаа болдог сонгуулийг хvлээдэг байх уу. Нэг хэсэг тийм vе байсан байх. Харин одоо сэтгvvлчид єєр замыг сонгож байна гэж би харж байна. Улс тєр, ашиг сонирхлын зєрчилдєєн, эдийн засгийн нєлєєллєєс хол байхыг хvсч мэргэжлээ ч, салбараа ч хамгаалан дуу хоолойгоо гаргаж байна.

Шинэ хуулийн тєслєєр сэтгvvлч эрvvгийн хариуцлага хvлээхгvй

-Сэтгvvлчид шvvхэд дуудагдах нь их боллоо. Хамгийн сvvлийн жишээ гэхэд “Мон Уран”-ы Б.Наранхvv “Зууны мэдээ” сонингийн сэтгvvлч Д.Болормаагаас гурван тэрбум тєгрєг нэхэмжилсэн. Сэтгvvлчдийг ємгєєлєх, эх сурвалж нууцлах талаар нэлээд учир дутагдалтай санагддаг?
-Гvтгэлгийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр тараасан бол Эрvvгийн хуулийн 110, 111 дvгээр заалтын дагуу хариуцлага хvлээдэг. Шинэ хуулийн тєслєєр сэтгvvлч эрvvгийн хариуцлага хvлээхгvй. “Хууль бусаар мэдээлэл олж авснаас бусад тохиолдолд тухайн мэдээлэл нь бусдад гэм хор учруулсан гэх vндэслэлээр хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтанд эрvvгийн хариуцлага хvлээлгэхийг хориглоно” гэж оруулж єгсєн. Аль ч улс оронд ялангуяа ардчилсан улс оронд эрvvгийн хариуцлага хvлээлгэх заалт байдаггvй. Иргэний хариуцлага хvлээлгэх талаар бид судалж байгаа. Бусад орнуудаас харж байхад хэвлэл мэдээллийн байгууллага бvр єєрийн гэсэн ёс зvйн зєвлєлтэй байдаг.
-Манайд ч бас хэдэн жилийн ємнє байгуулах гэж оролдож байсан санагдана?
-Тухайн vед хэвлэл мэдээллийн байгууллагууд эвлэлдэж єгєєгvй, нэгдээгvй учраас бvтэлгvйтсэн. Одоо бол єдєр тутмын сонингуудын холбоо, телевизvvдийн холбоо гээд нэгдчихсэн болохоор боломж нээгдэж байна. Тиймээс бид Хэвлэл мэдээллийн зохицуулах зєвлєл байгуулах талаар оруулж єгсєн. Гадны орны туршлагаас харахад радио телевиз нь тусдаа, сонин сайт нь хамтдаа ч юм уу ёс зvйн зєвлєл байгуулчихсан байдаг юм билээ. Ёс зvйн зєвлєлд нь сэтгvvлч, олон нийт, хєрєнгє оруулагч гээд салбар бvрээс тєлєєлєл оруулчихсан байдаг. Нийгэмд шударга ёсыг тогтоохын тєлєє тэмцдэг сэтгvvлчид єєрсдєє ёс зvйтэй байх ёстой. Та нар єєрсдийгєє ёс зvйгээр удирдаж чадахгvй бол эрх мэдэлтнvvд хуулийн заалтаар сэтгvvлчдийг удирдах болно шvv дээ.
-Мэдээллийн эх сурвалжийг хамгаалах талаар?
-Хэвлэл мэдээллийн хэрэгсэл бол авлига, хээл хахууль, эрх мэдэлтний сонирхлын зєрчлийн эсрэг тэмцэх том хэрэгсэл. Хэрвээ мэдээллийн эх сурвалжийг нууцалж чадахгvй бол хэвлэл мэдээллийнхэн “шvгэл vлээж” чадахгvй. Шvгэл vлээгчийг хуулиар хамгаалж єгєхгvй бол эрхмэдэлтнvvдийн бохир vйлдэлтэй хэн ч тэмцэж чадахаа болино. Тиймээс мэдээллийн эх сурвалжийг нууцлах заалт энэ хуулийн амин сvнс тєдийгvй нийгмийг шударга байлгах vндэс суурь нь юм.

ardchilal


URL:

Сэтгэгдэл бичих