Баярын өдрүүдэд авто замын хилийн боомтууд амарна
Энэ сарын 29-нд Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр тохиож байгаа тул бүх нийтээр амарна.
Иймд хөрш орнуудтай байгуулсан Засгийн газар хоорондын хэлэлцээр, түүнд оруулсан өөрчлөлтийг дипломат шугамаар тохиролцсоны дагуу Монгол Улсын үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баяр болон шинэ жилийн баярын өдрүүдэд авто замын хилийн боомтууд амарна гэж Хил хамгаалах ерөнхий газраас мэдээллээ.
URL: