АНУ хууль бус цагаачдыг нутаг буцааж магадгүй
АНУ-ын эрх баригчид хууль бус цагаачдыг баривчилж эх оронд нь хүчээр буцаах ажиллагааг удахгүй эхлүүлж магадгүй талаар “Washington Post” сонины сайтад бичжээ. Тус сонинд мэдээлснээр, АНУ-д2014 оноос хойш хууль бусаар цагаачилсан хэдэн зуун гэр бүлийг албадан гаргах зорилготой шалгалтуудыг тус улсын Үндэсний аюулгүй байдлын газраас төлөвлөж эхэлсэн байна.
Энэ ажиллагаа нь АНУ-аас гарах шаардлагыг цагаачлалын шүүхээс урьд нь авсан хүмүүс болон хүүхдүүдийг илрүүлэхэд чиглэжээ. Гэхдээ тус улсын Үндэсний аюулгүй байдлын газрын удирдлагууд энэ ажиллагааг хараахан батлаагүй байгаа аж. Урьдчилсан төлөвлөгөөнөөс үзвэл, хууль зөрчигчдийг баривчлан саатуулж, тус улсаас нэн даруй албадан гаргана.
“Албадан гаргах хүний тоо хэдэн мянга эсвэл түүнээс ч олон болж магадгүй” гэж “Washington Post” сонинд мэдээлжээ. АНУ-д2014 оноос хойш 100 мянга гаруй гэр бүл цагаачилжээ. Хууль бус цагаачдын урсгал ийнхүү нэмэгдэх болсон шалтгаан нь Төв Америкийн орнуудад хүчирхийлэл газар авсантай холбоотой юм байна.
URL: