Нийслэлийн Онцгой байдлын газраас иргэд, олон нийтэд дараах зөвлөмжийг хүргүүлж байна
- Шинэ жилийн баярын арга хэмжээг зүй зохистой тэмдэглэн өнгөрүүлэх, гэр, орон сууц, барилга байгууламжийн цахилгааны аюулгүй байдлыг хангаж галын аюулаас урьдчилан сэргийлэх.
– Баяр, амралтын өдрүүдэд пиротехникийн хэрэгсэл /салют/-ийг худалдан авахгүй байх, хэрэглэж ашиглахгүй байх, иргэдэд худалдан борлуулахгүй байх.
– Нийслэлийн нутаг дэвсгэрт пиротехникийн хэрэгсэл /салют/-ийг иргэд, аж ахуйн нэгж байгууллага худалдан борлуулахыг хориглосон тул иргэдийн гар дээрээс болон худалдааны төв, зах, бусад газруудад худалдан борлуулж буй тохиолдолд яаралтай Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн 101, 102 дугаар утсанд мэдэгдэж, иргэдийн аюулгүй байдлыг хангуулахад хамтарч ажиллах.
– Шинэ жилийн баярын арга хэмжээг тэмдэглэж буй иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд пиротехникийн хэрэгсэл /салют/-ийг зөвшөөрөлгүйгээр ашиглах, хэрэглэхгүй байх, барилга байгууламжийн гадна талд пиротехникийн хэрэгсэл /салют/-ийг мэргэжлийн операторчнаар буудуулж, аюулгүй байдлыг хангуулж ажиллахыг анхааруулж байна.
URL: