“Сайн, муу, хэрцгий” нээлтээ хийх гэж байна

Дэлхийн кино урлагийн хөгжил сүүлийн жилүүдэд маш хурдацтай байгааг кинонд дуртай үзэгчид маань андахгүй биз ээ.

Монголчууд ч гэсэн дутахыг хүссэнгүй. Өмнө нь мэдээлж байсанчлан кино зохиолч, найруулагч А.Миеэгомбын бүтээл Монголын анхны 3D уран сайхны кино нэрээ өгч, мөн тун удахгүй нээлтээ хийхээр болжээ.

Тэд кинондоо “Сайн, муу, хэрцгий” гэсэн содон нэр өгсөн бөгөөд уг киногоороо толгойтой бүхэн нь төрийн алба руу шургалахыг хүсдэг болсон өнөөгийн нийгмийг адал явдалт-инээдмийн төрлөөр дамжуулан шүүмжилсэн нь уг киноны онцлог юм.

Технологийн хувьд 3D-гээс гадна 5.1 dolby surround  системийн дуугаралттайгаар бүтээгдэн гарч байгаа энэхүү киноны гол дүрийг СТА, “Х-ТҮЦ” продакшны жүжигчин Д.Түвшинтөр, СТА, жүжигчин Г.Эрхэмбаяр, “Захиалгат инээд” хамтлагийн жүжигчин Б.Даулетжан нар бүтээсэн бөгөөд “…Хүн бүр өөрсдийнхөө сөрөг дүрд давхар тоглосон бас нэг онцлогтойгоос гадна “Тэнгис” кино театр бидний уран бүтээлийг эхнээс нь дуустал дэмжиж, шинэ технологийг үзэгчдэд хүргэх ажилд маань үнэтэй хувь нэмэр оруулж байгааг дурьдмаар байна” гэж уг киноны найруулагч А.Миеэгомбо хэлсэн юм.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих