Грекийн нийслэл Афин хотод төр засгийнхаа бодлогыг эсэргүүцэгчид улсынхаа төв телевизийн барилга руу халджээ
Франс Пресс агентлагийн дамжуулснаар 50 гаруй залуу телевизийн шууд эфирт үгээ хэлэхээр дайрч орсон ч сувгийн удирдлага мэдээний цагийнхаа оронд баримтат кино тавин, тэднийг оруулахыг хориглосон байна. Хэдийгээр удалгүй цагдаа нар залуусыг телевизийн барилгаас гаргаж, нөхцөл байдлыг хяналтандаа оруулсан ч орой нь Грекийн парламентын ордны өмнөх Синтагма талбайд хэдэн зуун хүн гарч жагсчээ. Тэд татварын хэмжээг нэмэгдүүлэн, эдийн засгийн хатуу чанга бодлого баримталж байгааг эсэргүүцэж байгаа юм.
URL: