А.Уранбилэг: Монгол Улсынхаа нэрийг дэлхийд гаргасан алдартай нугараач болохыг хүсдэг
-Уран нугаралтыг урлагийн бусад төрөлтэй гайхалтай хослуулж чадсан танд шүүгчид төдийгүй үзэгчид өндөр үнэлгээ өгсөн. Таны энэ авьяасыг анх илрүүлэн хөгжүүлж өгсөн багшийгаа танилцуулна уу? -Юуны өмнө ярилцлагыг минь шимтэн уншиж байгаа уншигчдадаа энэ өдрийн мэн дийг хүргэе. Намайг Ангарагийн Уранбилэг гэдэг. Би зургаан настайгаасаа уран нугаралтаар хичээллэсэн. Анх Монголын үндэсний циркт Төрийн соёрхолт, гавьяат жүжигчин Д.Ма жигсүрэн багшид шавь орж, уран нугараач болох гараа минь эхэлсэн дээ. Би багштайгаа 10 жилийн турш бэлтгэл хийж, олон ч тоглолтод оролцсон. Харин “Авьяаслаг монголчууд” шоунд оролцоход “Улаанбаатар” циркийн уран нуга-ралтын багш Б.Номин миний үзүүлбэрийг бэлтгүүлсэн.
-“Авьяаслаг монголчууд” шоу таны анхны уралдаан тэмцээн биш байх. Өмнө нь ямар тэмцээнд оролцож байсан бэ?
-Ер нь олон улсын хэмжээний урлагийн наадамд цөөнгүй удаа оролцож байсан. Гэхдээ тэмцээнд орол-цож байгаагүй. “Авьяаслаг монголчууд” бол шоу болохоос тэмцээн уралдаан биш гэж би хувьдаа бодож байна.
-Энэ шоу таны авьяасыг ард түмэнд илүү таниулсан гэж бодож байна. Шоунд оролцохын тулд та хэрхэн бэлтгэсэн бэ?
-Уран нугаралт тогтмол сургуулилт шаарддаг мэргэжил учраас би байнга бэлт-гэлтэй байдаг. Тиймээс “Авьяаслаг монголчууд” шоунд оролцоход тусгайлан эрт нээс бэлтгэсэн зүйл байхгүй. Мэдээж шоуны үеэр үзүүлсэн тоглолтыг ту хай бүрт нь багштайгаа зөвлөлдөж байгаад бэлтгэсэн.
-Шоуны шалгаруулалт өрсөлдөөнтэй болох тусам таны үзүүлбэрүүд хүмүүсийн сонирхлыг татахын зэрэгцээ эрсдэлтэй болж байсан. Та агаар дээр үзүүлсэн үзүүлбэрийнхээ талаар сонирхуулна уу?
-Олон орноор аялан тоглолтоор явж байх үедээ агаар дээрх үзүүлбэрүүдийг үнэхээр их сонирхдог байсан. “Авьяаслаг монголчууд” шоунд оролцсоноор бодож санаж явдаг байсан зүйлсээ хэрэгжүүлж, өөрийгөө бас нэгэн шатаар ахиулж чадлаа. Шоуныхаа хагас шигшээ тоглолтод эрсдэлтэй алхам хийж агаарын үзүүлбэрийг уран нугаралттай хослуулж үзүүлсэн. Энэ үзүүлбэрийг бэлтгэж үзүүлсэндээ сэтгэл үнэхээр хангалуун байна.
-Та шоуны сүүлийн шалгаруулалтад “Хар хун” болсноор өөрийгөө бүжиглэж чадахаа харуулсан. Ер нь та бүжгийн спортоор хичээллэдэг үү?
-Мэдээж урлагийн хүн болохоор төрөл бүрийн бүжгийг сонирхдог. Тэр дун-даас би балетыг илүүд эр-хэм лэдэг. Тийм учраас энэ шоунд оролцсоноор өөрийнхөө хийе гэсэн бодлоо бодит болгосон. Түүнээс биш өмнө нь балетаар хичээллэж бай гаагүй.
-Таныг шоунд оролцоход үргэлж хажууд чинь байсан гэр бүлийнхнийгээ танилцуулаач?
-Шоунд оролцох хугацаанд намайг хамгийн ихээр дэмжиж байсан хүмүүс бол миний гэр бүл. Би аав, ээж дөрвөн дүүтэйгээ амьдардаг.
-Та одоо сурдаг уу, ямар мэргэжил эзэмшсэн бэ?
-Урлагийн чиглэлээрээ ажиллаж байгаа. Цаашид мэдээж өөрийгөө хөгжүүлж олон улсын харилцааны чиглэлээр суралцах бодол бий.
-Уран нугаралтаар та шоуны үеэр үзүүлснээс өөр гайхалтай ямар үзүүлбэр үзүүлж чадах вэ?
-Энэ талаар өмнө нь хэлбэл сонирхолгүй болчих но шүү дээ. Ер нь надад үзэгчдэдээ барих олон ши-нэлэг үзүүлбэр байгаа.
-Манай уншигчдаас таны найз залуутай эсэхийг сонирхож буй хүн олон байгаа болов уу?
-Найз залуу байхгүй ээ. Надад урдаа тавьсан зорилго байгаа учраас үүнд нэг их ач холбогдол өгдөггүй. /инээв/
-Ирээдүйд хийхээр төлөвлөж буй зүйлийнхээ талаар асууж ярилцлагаа өндөрлөе.
-Хийхээр санаж бодож, төлөвлөж байгаа зүйл их бий. Тэр дундаас хамгийн их зорьж мөрөөддөг зүйл бол Монгол Улсынхаа нэрийг дэлхийд гаргасан алдартай нугараач болохыг хүсдэг дээ.
Б.Номуун
URL: