П.Энхмөнхийг хүчин, “МИАТ”-ийн Хоролсүрэнгийн хүү Мэгддоржийг танхайн хэргээр эрэн сурвалжилж байна

index

Хурдан хүлгүүдийн бизнесийг “мода” болтол нь цэцэглүүлсэн, бараг морины бизнесийн “загалмайлсан эцэг” гэж хэлж болох эрхэм бол “Мон-Эрдэнэ” компанийг үүсгэн байгуулагч Пунцагбалжир. Пунцагбалжир агсны ажил бизнесийг ганц хүү П.Энхмөнх нь удирдан явуулж байгаа.

Нэгэн цагт Топ модель Г. Уранцэцэгтэй дэр нэгтгэж, хамтдаа амьдарч явсан П. Энхмөнх удалгүй түүнээсээ салж, Урангоо гэх сайхан бүсгүйг амьдарлынхаа ханиар сонгосон.  Тэд өдгөө хоёр хүүхдийн эцэг, эх болон нам жим амьдарч яваа . Сайхан хүүхнүүдийн тэнгэртэй П. Энхмөнх хоёр жилийн өмнөөс хүчингийн  хэрэгт нэр холбогдож багагүй шуугиан дэгдээсэн.

Улсын харцага Г.Ганхуяг П.Энхмөнхийг өмөөрч хэзээ ч тийм хэрэг хийх хүн биш хэмээн  өмөөрч байсан удаатай.

Улмаар  П. Энхмөнхөд хүчиндүүлсэн гэх бүсгүй нь загвар өмсөгч, бизнес эрхэлдэг Дэлгэрмаа хэмээх охин бий. Дэлгэрмаагийн дотны найз гэх Нэрт найрагч О.Дашбалбарын охин гэдгээрээ олны танил болсон Д.Индра ч энэ хэрэгт нэр холбогдсон. Учир нь Дэлгэрмаагийн ярьсан зүйлсийг найз  Д. Индра нь бусдад ам алдаснаар эцэст нь хоёр найз хооронд хагаралдаж, тэд цахим ертөнцөөр гурвалжин дөрвөлжин маргаан үүсгэж байв.

Харин П.Энхмөнх энэ хэрэгт шалгуулж эхэлснээсээ хойш АНУ руу эхнэр хүүхдийн хамт явчихсан гэдэг. Энэ асуудал нэг тийш болж дуусаагүй бололтой. П.Энхмөнхийн хүчингийн хэрэг нь дахин сэргэж ЦЕГ-аас эрэн сурвалжилж байгаа аж.
Мөн  “МИАТ”-ын Хоролсүрэнгийн хүү Х.Мэгддоржийг гадаад залууг зодсон хэргээр ЦЕГ-аас эрэн сурвалжилж байна.

Б.Хоролсүрэн гэдэг эрхэм хэдэн тэрбумаар тоологдох хэрэгт холбогдон, шүүхээс ялын тогтоол гардаж монголчуудад танигдсан. Аавыгаа аавынд байх хооронд хүү Х.Мэгддорж нь “Киви”-гийн Агийг булаацалдаж, I loft бааранд буу гаргасан гэсэн хэрэгт нэр холбогдож байсан.

Улмаар цагдаад мэдүүлэг өгөхдөө өдөр болгон өөр машин сольж унан ирдэг гэж бичигдэж байсан удаатай. Энэ удаад Х. Мэгддорж Шангрилла төвийн гадна хохирогч Ли Жин Ши, Сун Ши Юу, Чан Жун Жао нартай маргалдаж улмаар Ли Жин Ши, Сун Ши Юу нарын нүүрэн тус газар гараараа цохиж хохирогч Ли Жин Шин-н биед баруун хөмсөгний няцарсан шарх, баруун нүдний зовхи, баруун хацар, зүүн мөрний зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн зэргийн гэмтэл, хохирогч Сүн Ши Юүгийн биед хамрын ясны хугарал, цус хуралт, няцарсан шарх бүхий хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Эх сурвалж: Bolod.mn


URL:

Нэр: Anonymous Огноо: 25 December 2015

heden hujaag jaahan eldeveel biz hoorhiig zugeer bailga

Нэр: ха ха Огноо: 25 December 2015

хүн биш хужааг л зодсон юм байна ш дээ юун сүртэй юм

Нэр: Ulamaa Огноо: 25 December 2015

Zaluusaa-88089404,

Нэр: Зочин Огноо: 28 December 2015

Эр хүн шиг нударгалсан байна.

Нэр: pkx Огноо: 30 December 2015

хужаа нарыг л зодсон юм бол юундаа хайдаг юм

Сэтгэгдэл бичих