Хиагтын боомтод монгол иргэний 100 кг жимсийг хураажээ

Монгол Улсын иргэн ОХУ-ын Буриадаас 100 гаруй кг жимс худалдан аваад нутагтаа буцаж байсныг эрүүл ахуйн шинжилгээний бичиггүй хэмээн энэ сарын 22-нд хураалаа гэж ОХУ-ын ХАА-н мэргэжлийн хяналтын албаны Эрхүү, Буриадын салбарын хэвлэлийн алба мэдээллээ.

Хиагтын боомтод ийм зөрчил сүүлийн долоо хоногт хоёр ч удаа гарч байна гэж мэдээлэлд дурджээ. Энэ нь “Ургамлын хорио цээрийн тухай” Холбооны хуулийн 25 дугаар зүйлийг зөрчсөн хэрэг гэнэ.

Хилийн алба, гаалийнхан, ургамлын хорио цээрийн албаныхан хилийн үзлэгийн үеэр монгол иргэний авто машинд шалгалт хийхэд алим, мандарин зэрэг жимсийг гар тээш, зорчигчийн суудал, тээшний савандаа хийсэн байсан гэнэ. Монгол Улсын иргэнд ОХУ-ын хуулийн дагуу захиргааны хэрэг үүсгэн шалгаж байгаа юм байна.


URL:

Сэтгэгдэл бичих