Улаанбаатарт 12-14 хэм хүйтэн байна
Малчид, тээвэрчид, ард иргэдэд зориулсан мэдээ:
26-27-нд зүүн зүгийн нутгаар хүйтний эрч чангарна.
2015 оны 12 дугаар сарын 24-ний 20 цагаас 12 дугаар сарын 25-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Салхи баруунаас секундэд 7-12 метр, явган шуурга шуурна. Тэс, Отгон голын хөндийгөөр шөнөдөө 32-37 градус, өдөртөө 19-24 градус, Идэр голын сав, Увс нуурын хотгор болон Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 27-32 градус, өдөртөө 14-19 градус, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Дархадын хотгороор шөнөдөө 36-41 градус, өдөртөө 22-27 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 27-32 градус, өдөртөө 16-21 градус, бусад нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 7-12 градус хүйтэн байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн баруун хэсгээр бага зэргийн цас орж явган шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар шөнөдөө 29-34 градус, өдөртөө 20-25 градус, бусад нутгаар шөнөдөө 24-29 градус, өдөртөө 16-21 градус хүйтэн байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө 32-34 градус, өдөртөө 21-23 градус хүйтэн байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр, өдөртөө Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Өмнөговийн нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 6-11 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 24-26 градус, бусад хэсгээр 20-22 градус, өдөртөө 12-14 градус хүйтэн байна.
2015 оны 12 дугаар сарын 26-наас 12 дугаар сарын 30-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
26-нд нутгийн төв хэсгээр, 28-нд баруун зүгийн нутгийн зарим газар, төвийн нутгийн баруун хэсгээр, 29-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, явган шуурга шуурна. Салхи 27-нд Алтайн уулсаар, 28-нд нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хугацааны эхээр Дархадын хотгор болон, Хэрлэн, Халхголын сав газраар голын шөнөдөө 34-39 градус,өдөртөө 25-30 градус, Идэр, Тэс голын хөндий, Увс нуурын хотгор, Хүрэн бэлчир, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Онон, Улз голын сав газар, Дарьгангын талаар шөнөдөө 29-34 градус, өдөртөө 20-25 градус, говийн бүс нутгийн баруун хэсгээр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 4-9 градус, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 11-16 градус хүйтэн байна. 27-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна.
URL: