Хамгийн халуухан ээж
Дотуур хувцасны модель Сара Стейж хүүхэд төрүүлээд удаагүй боловч, биеийнхээ галбирыг алдаагүй гоо үзэсгэлэнтэй сайхан хэвээрээ, улам ч халуухан харагдах болсон талаар www.cosmopolitan.com сайт онцолжээ.
Тэрбээр зургаан сарын өмнө нярайлж хөөрхөн хүүтэй болсон. Гэвч бусад бүсгүйчүүд шиг бие галбир, гоо үзэсгэлэнгээ алдаагүй. Улам ч гоо үзэсгэлэнтэй болж, бие галбир нь төгс болсон байна.
Модель бүсгүй жирэмслэсэн цагаасаа эхлэн өөрийн бие галбиртаа урьд урьдынхаасаа илүү анхаарч, биеийн тамир, иог зэргээр хичээллэж байсан аж. Төрөх үедээ өөрийн жин дээрээ 8 кг нэмсэн бөгөөд, хүүхэд төрсний эхний 10 хоногийн дотор энэ жингээ хаяж чадсан гэнэ. Мөн аль болох гурилан бүтээгдэхүүнээс татгалзаж, ногооны шөл ууж тамир тэнхээгээ нөхөж байсан тухайгаа дурссан байна.
Тэрбээр хүүхдээ 10 хоногтой байхад нь дотуур хувцасны шоунд оролцсон гэнэ. Ингэхийн тулд нярайлсан өдрөөсөө эхлэн тасралтгүй биеийн тамираар хичээллэж байжээ.
Б.Дэжид
Эх сурвалж: Gereg.mn
URL: