Иргэд танхайрах нь ихэсчээ
Тухайлбал, СХД-ийн 12 “Tse” пабын гадна бусдад зодуулсан хүн байна“ гэсэн мэдээллийг 12-р сарын 24-нд иргэд цагдаагийн байгууллагад өгчээ. Дуудлагын дагуу цагдаагийн алба хаагчид очиж шалгахад, СХД-ийн 12-р хороонд оршин суух 27 настай эрэгтэй Б-ыг СХД-13 хороонд оршин суух 25 настай эрэгтэй Ө нь согтуурсан үедээ зодож танхайрсныг таслан зогсоож СХД-ийн цагдаагийн гуравдугаар хэлтэс шалгаж байна.
Мөн ЧД-ийн 2-р хороо “Урт цагааны урд автозам дээр зодоон болоод байна” гэсэн мэдээллийг 12-р сарын 23-нд авч шалгахад, СБД-ийн 16-р хороонд оршин суух 30 настай эрэгтэй Ц-ыг зам түгжлээ гэж БГД-ийн 13-р хороонд оршин суух 33 настай эрэгтэй Д нүүрэнд нь цохиж гэмтээснийг таслан зогсоож ЧД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.
Эх сурвалж www.wikimon.mn
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Одоо танхайрах нь юу ч биш аллага энэ нь хүн алсан ч амьд явах эрхтэй харин алуулсан хүн амьд явах эрхгүй алсан хүн өршөөл үзэж алтан аяганаас ус ууна ийм л хуультай болоод байна даа