Цусны эргэлт сайжруулах 11 арга

Цусны эргэлт муу байна гэдэг нь булчингийн өвдөлт, сул дорой байдал цаашдаа үхжил, хавдар үүсэх эх суурь болдог. Хүйтэн гар хөлтэй байгаа нь үүний бас нэг илрэл. Мөн венийн судасны өргөсөл, хэт их жин…ер нь цус таны венийн судсаар мөлхөж биш харин ширүүн урсаж байх нь чухал гэдгийг ойлгох хэрэгтэй юм.

1. Халуун ногоо чухал Хоол хүнсэнд натурал халуун ногоо зохих хэмжээгээр байх нь цусны эргэлтэнд сайнаар нөлөөлдөг. Энэхүү байгалийн нэмэлт тэжээл нь биеийн халууныг нэмэгдүүлж үүгээрээ цусны эргэлтийг сайжруулдаг. Халуун ногоо дундаас хамгийн сайн үр дүнтэй нь шанц, ганга өвс, хадаасан цэцэг, тимьян, сармис, чили перец юм. Бусад ногоог ч гэсэн орхихгүй байж болохгүй.

2. Шатаар яв Энэ бол цусны эргэлтийг сайжруулж, булчин хөгжүүлэх хамгийн энгийн, хамгийн найдвартай арга. Учир нь сул булчингууд цусны эргэлтийг удаашруулах ба шатаар алхах нь хөлийн булчинг маш сайн сунгаж, чангалдаг. Мөн иймэрхүү дасгал нь судас бүдүүрэх өвчнөөс сэргийлнэ гэдгийг мартаж болохгүй.

3. Суниа, сунга Суудлын ажил хийдэг ихэнх хүмүүс биеэ суллан урагшаа хазайн суусаар гэдэс нэмэх, хүчилтөрөгчийн дутагдал үүсэх нөхцөл бий болгодог. Өөрөөр хэлбэл цусны эргэлтийг хэвийн байлгах нөхцлүүдийг үгүй хийдэг гэсэн үг. Тиймээс нэг хэлбэрээр удаан суусан бол суниаж, биеэ сунгаж байгаарай.

4. Тамхиа хая Та тамхи татдаг бол одоохон энэ зуршлаасаа сал. Тамхи эрүүл мэндэд хортой нь тодорхойгоос гадна цусны эргэлтийг удаашруулдаг гол дайсан юм. Учир нь цусны эргэлтийг удаашруулах нөхцлийн нэг бол цусан дахь никотин билээ.

5. Массаж хийлгэ Массаж нь зөөлөн эдийг сэргээдэг бөгөөд энэ нь цусны эргэлт сайжруулах энгийн болоод таатай арга юм. Олон шинжилгээ судалгаа үүнийг баталж байна. Хэрвээ та өдөр бүр массаж хийдэг газар очих боломжгүй байвал ойр дотныхоо хүнийг гуйхад болохгүй зүйл үгүй.

6. Хөлөө толгойноос өндөр байлга Суудлын ажилтай хүний цусны эргэлтийг сайжруулах бас нэгэн шилдэг арга. Ажлаасаа ирээд хөлөө диван дээр хаяад өөрөө шалан дээр 15 минут хэвтэх шиг амархан юм хаа байхав. Таны хөлний судас танд баярлалаа гэж хэлэх ба цусны бүдүүрлээс урьдчилан сэргийлж байгаа хэрэг юм.

7. Хоол хүнсээ эргэн нэг хар Таны хоол хүнсэнд дор дурдсан ногоонууд зайлшгүй байх хэрэгтэй ба тэд цусны эргэлтийг сайжруулах сайн нөлөөтэй юм. Жүрж, хар шоколоад, перец, наранцэцгийн самар (хар самар), хулуу, авокадо, туна загас… гэх мэт.

8. Халуун хүйтэн усанд сэлгэж орох Цусны эргэлт сайжруулж, бие организмыг залуужуулах бас нэг увдис нь халуун усанд орсны дараа сэлгэн хүйтэн усанд орох явдал юм. Энэ нь судсыг чангалж өгдөг байна.

9. Аль болох их хөдөл Боломж л гарвал спортоор хичээллэх хэрэгтэй. Жирийн дасгал, дугуй унах, хөдөлгөөнт тоглоом зэрэг нь зүрхэнд ачаалал өгч цусны эргэлтийг сайжруулна. Боломж л гарвал гадуур гарч зугаалаарай.

10. Гутландаа анхаар Танд эвтэйхэн байх тийм л гутал өмсөх хэрэгтэй. Ажил дээрээ өндөр өсгийт өмсөх ёстой байлаа ч бусад цагт зөөлөн эвтэйхэн гутал өмсөхөөс бүү татгалз. Мөн хөл нүцгэн явах их сайн бөгөөд энэ нь хөлийн тавхай дахь чухал цэгүүдийг өдөөж сэргээнэ.

11. Шингэн уух Өдрийн турш хангалттай хэмжээний ус уух хэрэгтэй ба ингэснээр таны бие энерги ялгаруулан өөрийн хийх ёстой ажлаа хийх болно. Гэхдээ ус ууна гэхээр литр литрээр нь уух биш харин ам цангах үед л уух хэрэгтэй. Мөн хүйтэн ус венийн судсыг нарийсгах учир халуун бүлээн байх нь зүгээр.


URL:

Сэтгэгдэл бичих