Хятад улс банк санхүүгийн тогтолцооны өөрчлөлтийг эрчимжүүлж байна
23-ны хуралдсан Хятадын Төрийн зөвлөлийн байнгын хуралдаан банк санхүүгийн тогтолцооны өөрчлөлтийг эрчимжүүлж, банк санхүүгийн бүтцийг шилдэгжүүлэн, шууд хөрөнгө оруулалтыг идэвхтэй хөгжүүлэхээр шийджээ. Мэргэжилтнүүд манай радиогийн сурвалжлагчид өгсөн ярилцлагадаа: Төрийн зөвлөлийн бодлого маш түргэн гарсан, түүнийг арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх нь хөрөнгө хуримтлуулах зам сувгийг өргөтгөх, нийгмийн хөрөнгө хуримтлуулах өөрийн өртгийг буруулах, хөшүүргийг хэрэглэх хэмжээг бууруулахад ашигтай” гэж үзлээ.
Төрийн зөвлөлийн хуралдаан шууд хөрөнгө оруулалтыг идэвхтэй хөгжүүлэх цогц санал дэвшүүлсэн юм. Үүнд мэргэжилтнүүд маш их догдолж байлаа. Хятадын олон улсын эдийн засгийн солилцооны төвийн лавлах судалгааны газрын дэд дарга Ван Жүнь, үндэсний мэдээллийн төвийн макро эдийн засгийн судалгааны хүрээлэнгийн дарга Ню Ли нар, арга хэмжээ нь үр ашиг өндөртэй, ажил хэрэгч боллоо гэж үзлээ.
“Маш их үр ашиг, өндөр хурдтай байгаа нь одоогийн засгийн газраас үнэт цаасны зах зээлээр дамжуулан аж ахуйн нэгжүүдийн хавсарган нэгтгэж, аж ахуйн нэгжийн хэв загварын шилжилт, хөгжлийн үйлсийг ахиулаад маш их хүсэл эрмэлзэл тавьж буйг харуулж байна” гэж тэрээр тэмдэглэжээ.
“Онцлог зүйл их олон байна. Үүнд хамгийн ил тод онцлог бол засгийн газрын тусгал түргэн байгаа явдал юм. Саяхан өндөрлөсөн Төв хорооны ажлын зөвлөгөөнөөр аж ахуйн нэгийн хөрөнгө нийлүүлэлтийн өртгийг бууруулах, хөшүүргийг арилгах, өрийн дарамтыг хөнгөлөх зэрэг талаар тохируулалт хийсэн. Энэ ажил түргэн шуурхай, үр ашигтай болсон” гэж тэрээр тэмдэглэжээ.
Хятадын бодит эдийн засгийн хөгжил дэх урт хугацааны нэг асуудал бол хөрөнгө нийлүүлэлт бэрхшээлтэй, өртөг өндөр явдал юм. Түүний нэгэн чухал шалтгаан бол хөрөнгө нийлүүлэлтийн зам суваг явцуу, аж ахуйн нэгжүүд зонхилохдоо банкны зээлд түшиглэж байдаг тул үр агшиг, өртгийн аль талаас нь хэлсэн ч аж ахуйн нэгж ялангуяа жижиг дунд аж ахуйн нэгжийн хувьд ашиггүй байдаг. Үнэт цаасны зах зээлээр шууд хөрөнгө нийлүүлэх зам суваг шуурхай биш байгаад оршино.
Үнээс гадна, хөрөнгийн зах зээлийн тогтолцоонд ч боловсронгуй бус зүйл буй. Үндэсний Мэдээллийн Төвийн Макро эдийн засгийн судалгааны кабинетын дарга Ню Ли: тогтолцооны багц төлөвлөгөө нь эдгээр байдлыг өөрчлөхөд ашигтай юм гэлээ.
“Маш олон тогтолцоо боловсронгуй бус, цаг хугацаа нь урт биш байна. Хувьцааны зах зээл эхний хагас жилд их хэмжээгээр өссөний дараа унасан юм. Энэ нь эдийн засагт үйлчлэхүйц, боловсронгуй, эрүүл зах зээл биш гэдгийг харуулж байна. Хувьцаа тараах, бонд тараах зэрэг тогтолцоонд эх үндсээс нь, тогтолцооноос нь чухал их өөрчлөлт оруулж, боловсронгуй болговол зах зээлийн үүргээ гүйцэтгэж чадна” гэж тэрээр тэмдэглэв.
Үүнээс гадна одоогийн Шанхай, Шэньжэний хөрөнгийн биржийн зах зээлийн тогтолцоог мөрдөж, зах зээлд гарсан аж ахуйн нэгжүүдийн ашиг бүтээх чадвар, үйл ажиллагаа эрхлэлтийн цар хүрээ, хувьцааны эрхийн бүтцэд нэлээд өндөр шаардлага тавьсан юм. Шинэхэн гараагаа авч буй шинжлэх ухаан технологийн жижиг дунд олон компани шууд зах зээлд орж хөрөнгө босгох нөхцөл хүрэлцэхгүй тул sohu, qihu360 зэрэг компани эхлээд хилийн чанадад зах зээлд гарах сонголт хийсэн юм. Түүнчлэн Төрийн зөвлөлөөс Шанхайн хөрөнгийн биржийн стратегийн шинэ загварыг байгуулж, онцгой хувьцааны эрхийн бүтэц бүхий бизнес эрхлэлтийн компани хилийн дотоод зах зээлд гарахыг ахиулна гэж тодорхой заасан юм. Хятадын Олон улсын эдийн засгийн харилцааны төвийн Зөвлөгөө судалгааны газрын дэд дарга Ван Жүнь: энэ нь эрчимтэй хөгжиж буй инноваци компани нэгжид боломж нээж өгөх болно гэсэн байна. Тэрээр хэлэхдээ:
“Шууд хөрөнгө босгохыг түргэтгэх санаачилга, Шанхайн хөрөнгийн биржийн стратегийн шинэ загвар байгуулах, түүнчлэн хөрөнгийг үнэт цаасны болгох төлөвлөлт байршуулалт нь бүгд тогтолцооны чанартай арилжааны зардлыг бууруулж, компани нэгжүүдэд улам саадгүй, өндөр үр ашигтай, зардал багатайгаар санхүү хөрөнгийн дэмжлэг олоход маш сайн боломж нээхийн төлөө юм. Эдгээр бодлогууд хэрэгжихийн хэрээр банк санхүүгийн хуваарилалтын нөөцийн үр ашгийг нэмэгдүүлэх болно” гэжээ.
URL: