Өрхийн амьжиргаагаар нь хүүхдийг ялгаварлах учиргүй
Хүний хөгжил сангаас олгодог хүүхдийн мөнгийг ирэх онд зөвхөн Монгол Улсын Өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн 1-17 дугаар бүлэгт багтсан айл өрхийн 823 мянга орчим хүүхдэд олгохоор шийдвэрлэсэн. Ингэснээр амьдралын бо ломж той, амьжиргааны төв шин дээгүүр 18-20 дугаар бүлэгт хамрагдсан айлын 100 мянга орчим хүүхдэд мөнгө олгохгүй гэсэн үг юм.
Хэрэв амьжиргааны төвшин дунд эсвэл, тааруу өрх энэхүү мэдээллийн нэгдсэн санд хамрагдаагүй бол 2016 он гарахаас өмнө шинээр бүртгүүлж, хамрагдах боломжтой. Өрхийн амьжиргааны төвшнийг тодорхойлох судалгааг 2013 онд Нийгмийн халамж, үйлчилгээний газраас явуулж, нийт 712 мянган өрхийн 2.3 сая иргэнийг хамруулсан байна.
Ингэхдээ өрх бүрийн өдөр тутам, сарын хэрэглээнд суурилан 1000 хүртэлх оноогоор үнэлгээ өгч, 20 бүлэгт хуваан эрэмбэлжээ. Өөрөөр хэлбэл, өрхүүдийг хэрэглээнд нь тулгуурлан ядуугаас баян хүртэл нь жагсаасан гэсэн үг.
Гэтэл уг шийдвэрийг мэдээгүй, ирэх онд хүүхдийнхээ мөнгийг авна гэж бодож яваа нэгэн байхад өөрийгөө 18-20 дугаар бүлэгт орсноо эсэргүүцэх хүн ч цөөнгүй байна. Мэдээж шүүмжлэл дагуулахгүй зүйл үгүй. Төсөв санхүү хүндрэлтэй энэ үед мөнгө тарааж байснаас цэцэрлэг сургууль, спортын талбай байгуулбал гэх санал ч гардаг. Мөн бүгдэд биш зөвхөн ядуу, эмзэг айлын хүүхдэд олгох нь зөв гэсэн яриа ч бий.
Гэхдээ хүүхдийн мөнгөөр амьдралаа залгуулдаг олон өрх байна. Хэдийгээр орон сууцанд амьдардаг ч хүүхдийнхээ 20 мянган төгрөгөөр хоногийн хоолоо залгуулдаг, ядаж ханиад томуу хүрэхэд нь эм авч өгөхөөс эхлээд хэрэгцээ их шүү дээ. Тиймээс энэ талаар сурвалжлахаар нийслэлийн хамгийн их хүн амтай Сонгинохайрхан дүүргийг зорилоо.
Хамгийн түрүүнд тус дүүргийн XIX хорооны халамжийн мэргэжилтэн Д.Ганбаттай уулзав. Тэрбээр “Манай хороонд яам болон Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газраас хүүхдийн мөнгөний хөтөлбөрийн хэрэгжилтэд өөрчлөлт орсонтой холбогдуулан дагаж мөрдөх чиглэ-\лийг ирүүлээгүй байна/ өчигдөр 09.40 цагт/. Хорооны хувьд дан орон сууц байдаг. Дор хаяж 60-70 сая төгрөгийн байранд амьдарч байгаа учраас амьдралын боломжгүй гэж хэлэхэд хэцүү. Нөгөөтэйгүүр орон сууцанд амьдарч байгаа боловч ажилгүй, тэтгэвэр, өвчтэй хүн олон байна.
Дийлэнх иргэний хувьд судалгааны дүнг хараад 18, 19 дүгээр бүлэгт орчихсон байвал эргээд бидэн рүү уурлаж байна. 17 руу л ормоор байна” гэдэг. Ерөнхийдөө ажлын ихэнх цаг энэ асуудалтай л холбоотой өнгөрч байна. Тухайн үед судалгаа хийгээд явж байхад иргэд ач холбогдлыг нь сайн ойлгоогүйн улмаас хайнга хандсан байх л даа. Харин одоо бүлэгт хуваагаад ирэхээр ойлгож байна. Он гарсны дараагаар энэ ажил жигдрэх байх” гэв.
Эндээс гараад тус дүүргийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийг зорьж, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн Х.ЭНХЖАРГАЛААС дараах зүйлийг тодрууллаа.
АРВАНХОЁРДУГААР САРЫН ХҮҮХДИЙН МӨНГИЙГ ЭНЭ ДОЛОО ХОНОГТ БАГТААН ОРУУЛНА ГЭСЭН
-Амьжиргааны төвшнөө хүлээн зөвшөөрөхгүй иргэдийн өргөдлийг авч байна уу. Өргөдлийн дагуу дахин судалгааг хэзээ хийх вэ?
-Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газраас Хүний хөгжил сангаас олгох хүүхдийн мөнгөний хөтөлбөрийн хэрэгжилтэд өөрчлөлт оруулсантай холбогдуулж чиглэл ирүүллээ. /өчигдөр 10.15 цагт/ Энэ чиглэлийн дагуу 1-17 дугаар бүлэгт хамрагдсан өрхийн хүүхдэд ирэх сараас мөнгийг олгож эхэлнэ. Үүнтэй холбоотой амь жиргааны төвшнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа иргэдээс өргөдөл хүлээн авч байна. Ирсэн чиглэлийн дагуу өргөдөл ирүүлсэн өр -хүүдэд дахин судалгаа хий нэ. Үүнийг хороодын халам жийн мэргэжилтэн болон амьжиргаа дэмжих зөвлөлийн долоон гишүүн хариуцдаг.
-Танай дүүргийн хувьд хэчнээн өрхийг уг судалгаанд хамруулсан бэ?
-Манай дүүргийн хэм-жээнд өрхийн амьжиргааны төвшин тогтоох судалгаанд 68 мянга 269 өрх хамрагдсан. Төвшнөөр нь задалбал, дүүр-гийн иргэдийн дийлэнх хувь нь 1-14 дүгээр бүлэгт багтаж байна.Одоогоор 500 орчим өрхөөс өргөдөл ирүүлсэн. Дахин судалгааг ирэх сард багтаад хийнэ.
-Энэ сарын хүүхдийн мөнгийг хэдийгээр оруулах вэ?
-Арванхоёрдугаар сарын хүүхдийн мөнгийг энэ долоо хоногт багтаан оруулна гэсэн мэдээлэл ирсэн. Хүүхдийн мөнгийг манай дүүргийн90 мянган хүүхэд авдаг. Ирэх сараас авах 1-17 дугаар бүлгийн өрхийн хүүхдийн тоо одоогоор га раагүй байна.
Харин Сүхбаатар дүүргийн Нийгмийн халамж үйл чилгээний хэлтсийн Нийг мийн халамж, хүн ам хөгж лийн албаны дарга С.Бат жаргалаас энэ талаар тодруулахад, “Сүүлийн үед манай хэлтэс болон хороод ачаалал ихтэй ажиллаж байна.
Учир нь, дийлэнх иргэн өөрийгөө аль төвшинд байгааг мэддэггүй. Тиймээс аль төвшинд орсон, судалгаанд хамрагдсан эсэхээ мэдэхийн тулд иргэд идэвхтэй ирж байна. Мөн өөрийн төвшнөө зөв шөөрөхгүй дахин судалгаа хийлгэх хүсэлтэй иргэдийн өргөдлийг хүлээн авч байна. Манай дүүрэг 33 мянга гаруй өрхтэй. Эдгээрийн 93 хувь нь өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн судалгаанд хамрагдсан.
Манай дүүргийн иргэдийн 50 хувь нь гэр хороолол, үлдсэн нь орон сууцанд байдаг. Орон сууцны 10 хороололд ихэвчлэн хуучны сэхээтнүүд оршин суудаг. Мэдээж оршин суугчдын дийлэнх хувь нь 18-20 дугаар төв шинд орсон гэж ойлгож болно. Энэ сарын хүүхдийн мөнгөний хувьд тодорхой мэдээлэлгүй байна” хэмээн дэлгэрэнгүй ярихаас татгалзав.
Энэ талаар иргэдийн сэтгэгдлийг сонссоноо хүргэе.
ХҮҮХДИЙН МӨНГИЙГ БАЯН ХООСОН ГЭЖ ЯЛГАЛГҮЙГЭЭР Л БҮГДЭД НЬ ӨГӨХ ХЭРЭГТЭЙ
Сүхбаатар дүүргийн VII хорооны иргэн Д.ДЭЛГЭРСАЙХАН: -Өрхийн амьжиргааг тогтоох судалгаанд хамрагдаа-гүй. Ер нь энэ талын мэдээлэлгүй байгаа. Хоёр хүүхдийн маань мөнгө хадгаламжийн данс руу нь шууд орчихдог. Тиймээс энэ сарын мөнгийг нь орсон үгүйг сайн мэдэхгүй байна. Мөнгийг баян хоосон гэж ялгалгүйгээр хүүхэд бүрт л өгөх хэрэгтэй.
ХҮҮХДИЙН20 МЯНГААР АМЬЖИРГААГАА ЗАЛГУУЛДАГ ӨРХ ОЛОН БИЙ
Баянзүрх дүүргийн XXIV хорооны иргэн Ц.ЖАРГАЛСАЙХАН: -Энэ сарын 20 мянган төг рөгийг аваагүй байгаа. Судалгааны талаар сонссон. Гэхдээ одоохондоо хам рагдаагүй байна. Орон сууцанд амьдардаг ч хүүхдийнхээ 20 мянган төгрөгөөр амьжиргаагаа зал гуулдаг өрх олон бий шүү дээ. Үүнийг бодолцож үзэх хэрэгтэй.
ТӨР, ЗАСАГ АРД ТҮМНЭЭ ЯЛГАВАРЛАХ НЬ БУРУУ
Сүхбаатар дүүргийн иргэн Д.ЯНЖИНДУЛАМ: -Судалгаанд хамрагдсан. 13 дугаар бүлэгт орсон. Тиймээс хүүхдийнхээ мөнгийг авах юм билээ. Монгол Улсын хүн ам тэр аяараа эдийн засгийн хямралд өр төөд байна. Энэ үед төр, засаг ард түмнээ ялгаварлан гадуурхах нь буруу гэж үзэж байна. Орон сууцанд амьдардаг бид банкны зээлтэй, өчнөөн жил төлөх гэж идэх хоолоо хугаслаж, зарим өдөр нь хоолгүй хонож байна шүү дээ.
ЗӨВХӨН УГААЛГЫН МАШИН, ХӨРГӨГЧ, ЛЕД ЗУРАГТТАЙ АЙЛЫГ 18-20 ДУГААР БҮЛЭГТ ОРУУЛААГҮЙ
Нийгмийн халамж үйлчилгээний ерөнхий газрын дарга Ц.ТУВААН: -Монгол Улсын бүх өрхийг Өрхийн мэдээллийн нэгдсэн санд хамруулах зорилгыг Засгийн газраас 2010 онд тавьж, ажиллаж байна. Сүүлд буюу 2013 оноос эхэлсэн судалгаанд нийт хүн амын86 хувийг хамруулсан. 18-20 дугаар бүлэгт чухам ямар айл өрх багтсан талаарх дэлгэрэнгүй мэдээллийг өгөх боломжгүй.
Ямар ч байсан эдгээр өрхөд хүүхдийн мөнгийг олгохгүй байсан ч амьжиргаанд нь нөлөөлөхгүй гэж ойлгож болно. 2016 оны хоёрдугаар улирлаас судал гааг дахин хийнэ. Судалгааны асуулгыг ч өөрчилнө. Хам гийн гол нь иргэдийн яриад байгаа шиг угаалгын машин, хөргөгч, лед зурагттай айлыг 18-20 дугаар бүлэгт оруулаагүйг хэлье. Энэ сарын мөнгийг ямар ч асуудалгүй, миний гарын үсэгтэйгээр олгож эхэлсэн.
Уншигч та чухам аль бүлэгт хамрагдсанаа мэдэхгүй байгаа бол өөрийн харь яа хороо, сум, дүүрэг, аймгийнхаа нийг мийн халамжийн хэлтсийн, мэргэ жилтэнд хандан тодруулах боломжтой. Мөн өрхийн амьжиргааны бүлгээ хүлээн зөвшөөрөхгүй, өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн судалгаатай санал нэгдэхгүй байгаа бол харьяа дүүргийнхээ Нийгмийн ха-ламж, үйлчилгээний төвд өргөдөл гаргаж, өрхийн амьжиргаагаа батлуулах боломжтой юм.
Ямар тай ч 18-20 дугаар бүлгийн айл өрхийг хүүхдийн мөн гөөр дутахгүй, өрхийн амь жиргаанд нөлөөлөхгүй гэж холбогдох байгууллагууд тодорхойлоод байгаа билээ. Жил ирэх бүр төрөлт нэмэгдэж байгаа учраас хүүхдэд зориулсан мөнгөн тэтгэмжид зарцуулах хөрөнгийг нэмж иржээ.
Засгийн газрын тогтоолын дагуу 2012 оноос хүүхдийн мөнгийг 900 орчим мянган хүүхдэд өгдөг байсан бол дээрх тоо энэ онд нэг сая 25 мянга болж өсчээ. Хүүхдийн 20 мянган төгрөгийн тэтгэмж, 2015 онд 246 тэрбум төгрөг зарцуулах бол ирэх онд 144 тэрбум болж буурчээ.
Ц.Заяа
Эх сурвалж: “Монголын үнэн” сонин
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
huuhed burt uguh heregtei sh dee
bayan yaduugaar ni yalgaad ehellee deee