Р.Булгамааг Ерөнхий сайдын зөвлөхөөр томилжээ
Ерөнхий сайдын зөвлөхөөр Р.Булгамааг томилохоор болжээ. Дээрх шийдвэрийг өнгөрсөн даваа гарагт гаргажээ. Р.Булгамаа нь ИЗНН-ын нарийн бичгийн даргаар ажилладаг юм. Өмнө нь тэрбээр тус намаас дэд сайдад нэр дэвшихээр сонгогдож байв.
Ринзааны Булгамаа нь 1978 онд Увс аймгийн Өмнөговь суманд төрсөн. Нөхөр охины хамт амьдардаг. Эрх зүйч, эдийн засагч мэргэжилтэй. Хууль зүйн ухааны магистр, Бизнесийн удирдлагын магистрын зэрэгтэй, Хууль зүйн ухааны докторант.
Р.Булгамаа нь 2000 оноос “Улаанбаатар-Эрдэм” дээд сургуульд багш, 2001 оноос ИЗИС-ийн Иргэний эрх зүйн тэнхимд эрх зүйн багш, факультетийн декан, Сургалтын менежментийн албаны дэд даргаар ажиллаж байсан. 2006 оноос Сургалтын бодлого зохицуулалтын газрын дарга, Сургалт эрхэлсэн захирлаар ажиллаж байжээ. Иргэний Зориг намын Үндэсний хорооны гишүүн, БЗД-ийн намын хорооны дарга, Иргэний Зориг Ногоон намын Төрийн байгуулалт Хууль зүйн Бодлогын хорооны нарийн бичгийн дарга зэрэг намын сонгуульт ажлуудыг хийж иржээ.
Г.Лхагваа
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Энэ юун авгай вэ,Майханбилэгийн хамаатан юмуу