Жиргээ: 8 хувийн зээлийн хүүг бууруулж далайцыг нэмье
Ипотекийн зээлийн асуудал ойрын өдрүүдэд олны анхаарлыг татаж байна. Цэцийн шийдвэртэй холбоотойгоор уг зээлийг зогсоолоо гэх мэдээлэл ч олон нийтэд цацагдсан. Харин улстөрчид орон сууцны 8 хувийн зээлийн асуудлыг улс төржүүлж эхэллээ.
Тэгвэл УИХ-ын дарга З.Энхболд өөрийн твиттерт хуудсандаа ипотекийн зээлийн хүүг бууруулах нь зүйтэй гэсэн байр суурь илэрхийлжээ. Тэрбээр, “8 хувийн зээлийн хүүг бууруулж далайцыг нэмье. Инфляц 14 хувь байхад эдийн засагт нийлүүлсэн дөрвөн их наядын 3-ыг нь иргэддээ орон сууц авахад нь дэмжлэг болгож зээл хэлбэрээр гаргаж болсон юм чинь инфляц одоо 3 хувь байхад харин ч хүүг нь бууруулж далайцыг нь нэмэх хэрэгтэй. Эрэлт хот хөдөөд өндөр хэвээр байгаа” гэсэн юм.
URL: