МАН-ын дарга М.Энхболд “Тууштай улс төрч”, “Тулхтай түшээ”-гээр шалгарлаа

1974520_868128249971965_448014861_n_9170512167Үндэсний өдөр тутмын “Өглөөний сонин” 2015 оны шилдгүүдээ өчигдөр тодрууллаа. “Тууштай улс төрч”-өөр иргэд олон нийт 100 гаруй хүнийг нэрлэсэн бөгөөд хамгийн их санал авсан эхний 15 хүнийг тодруулжээ. Ингээд УИХ-ын дэд дарга, МАН-ын дарга М.Энхболдыг иргэд, олон нийт санал асуулгын “Тууштай улс төрч” номинацийн гуравдугаарт нэрлэсэн байна. Шалгаруулалтыг иргэд олон нийтийн зүгээс ирүүлсэн саналын дагуу нээлттэй зохион байгуулсан аж. Тодруулбал, санал асуулгыг news.mn, shuud.mn, olloo.mn ikon.mn зэрэг мэдээллийн 10 сайтаар дамжуулан явуулжээ. Олон нийтийн зүгээс “Хүн төвтэй хөгжлийн бодлогын үзэл баримтлалыг дэвшүүлэн тавьж, зөвшилцөх ардчиллын үндэс болсон “Бид хамтдаа” форумыг зохион байгуулсан. Хямралыг давж, өрнөөс гарах удирдлагын менежментийг нэн яаралтай хэрэгжүүлэхээр тууштай тэмцэж буйг онцлоод улс орноо дахин сэргээх чадвартай, ноён нуруутай, тулхтай төрийн түшээ бол МАН-ын дарга М.Энхболд мөн хэмээн олонх нь санал өгчээ.


URL:

Нэр: Anonymous Огноо: 24 December 2015

Ажлын амжилт хүсье.

Нэр: Иргэн Огноо: 24 December 2015

Ёстой хуцна биз

Нэр: Anonymous Огноо: 27 December 2015

Yamr aimaar uom be palidag gej uuniig heleh bh da jinhen teneglel jinhen hoshin shog ha ha ha

Нэр: Anonymous Огноо: 6 April 2016

Газрын наймааны ЗАГАЛМАЙЛСАН ЭЦЭГ.

Сэтгэгдэл бичих