Эрүүл мэндийн сайдад нэр дэвшсэн Б.Амарсайхан гэгч хэн бэ

Эрүүл мэндийн сайдыг томилох хуулийн хугацаа өнгөрөөд олон хоног өнгөрч буй энэ үед тус салбарын сайдаар хэнийг сонгох бол гэдэг хүлээлт нийгэмд өндөр авч байна.

МАХН-аас Эрүүл мэндийн сайдад нэр дэвшсэн гэгдэж буй Анагаах ухааны үндэсний их сургуулийн дэд захирал профессор Б. Амарсайхан нь 2011 онд Монгол улсын анагаах ухааны их сургуулиудаас цорын ганц үндэсний бааз эмнэлгийг улсаас нэг ч төгрөг шаардахгүйгээр босгосон нэгэн. Түүнчлэн шүдний эмчилгээний алба манай улсын анагаах ухааны бусад салбаруудаас тусламж үйлчилгээний чанараар илүү хөгжиж байгаа нь энэ профессорын нэвтрүүлсэн хүчирхэг технологийн буян гэдгийг мэргэжил нэгтнүүд нь хүлээн зөвшөөрдөг юм билээ. Сургуульдаа хийгдэж байгаа шинэчлэлийн гол эзэн, Азийн шүдний академийн ерөнхийлөгчийн сонгуульт ажилтай цаашид ч салбартаа хийх ажил ихтэй энэ эрхэмийг улс төрийн албан тушаалд томилж цаашилбал гэмт хэрэгт холбох, хийхээр зорж буй ажлаас нь холдуулах гэсэн хэн нэгний зохион байгуулж буй явуургүй арга гэдэг нь хэнд ч ойлгомжтой байна.


URL:

Нэр: ХУДАЛ Огноо: 24 December 2015

ЭНЭ САЙД БОЛОХ МӨНГӨТЭЙ ХҮН БИШ ШҮҮ ДЭЭ

Нэр: Зочин Огноо: 25 December 2015

Янаглан зайлуулах арга гэдэг байхгүй юу даа

Сэтгэгдэл бичих