Автобусанд айдас хэрvvл тэмцэл дvvрэн

“Амьдрал алалдах дайсантай адил” гэдэг дээ. Гэтэл сvvлийн vед “Автобусанд явахад алалдах дайсантай адил” хэмээх шинэ зvйр vг гарчээ.

Нийслэлийн замд нийтийн тээврийн vйлчилгээ эрхэлдэг том оврын автобусаар vйлчлvvлсэн хэнбугай ч энэ vгийн утгыг тєвєггvйхэн ойлгоно. “Галзуу хулгана”-д суусан мэт нааш цааш найгаж, хойш, урагшаа ханарахад хvvхдvvд уйлалдаж, хvмvvс ёолох нь энгийн vзэгдэл.

Нэг жишээ дурдахад, єчигдєр Дарь-Эхээс ажилдаа явахаар “Дарь-Эх-Мишээл-Экспо”-гийн чиглэлийн автобусыг 30 минут хvлээсний эцэст 09.00 цагийн орчимд ирлээ. Ид ажил, хичээлийн цаг болохоор унаа хvлээсэн хvмvvс буудлаар дvvрэн. Цагаасаа хоцорсондоо тэр vv байнга л яарч, хурдалж давхидаг жолоочийн занг андахгvй болохоор автобус зогсоогvй байхад хаалгыг нь бараадан гvйлээ. Учир нь, сvvлчээр яваа нь сууж чадалгvй хоцордог болохоор тэр. Арай гэж хаалгаар чихэлдэн ортол автобусны танхим ч дvvрэн хvн. “Урагшаа, хойшоо чихээд єгєєрэй” хэмээн кондукторын дуу хаддагаараа хадсаар угтлаа. Vvнтэй зэрэгцээд автобус гэнэт ухасхийснээ тоормослох нь тэр. Энэ vед бvх хvн элдэв єнгєєр орилж, би хаалганаас урагш хоёр алхам хэртэй vсрээд ойрхон зогссон залуугийн хєл дээр гишгэж, харин миний хєл доор нэг эмээ уналаа. Эвгvйхэн унасан эмээ маань жолоочид хандаж “Чи ямар мах ачиж яваа юу. Vvнээс болж хэн нэг зорчигч бэртвэл хариуцлагыг нь хэн хvлээх юм” гэж их л бухимдангуй єгvvлэв. Иргэд нийтийн тээвэрт vйлчилж буй автобус бvрээс энэ мэт шийтгэлийг хvртдэг гэхэд хилсдэхгvй. Уг нь Нийтийн тээврийн тухай хуульд нийтийн тээвэрт vйлчилж байгаа автобусны жолооч хурд хэтрvvлэх, гэнэт тоормослох, хєгжим чанга тавьсан тохиолдолд таван мянгаас дээш тєгрєгєєр торгоно гэж заасан байдаг.

Харамсалтай нь, vvний мєрєер тєдийлєн торгоод байдаггvй, торгосон ч энэ нь тэдэнд нєлєєлєхvйц шийтгэл болж чаддаггvйг Нийслэлийн нийтийн тээврийн хяналт шалгалынхан хэлдэг. Тэгээд ч Нийтийн тээврийн газраас 20 байцаагч 07.00-15.00, 15.00-22.00 цаг гэсэн хоёр ээлжээр ажилладаг ч тэр болгон зєрчилд хvрч, зохицуулж чаддаггvй байна. Тэр байтугай нийтийн тээврийн vйлчилгээ эрхлэх vедээ автобус цагт 20-25 километр цагийн хурдтай явах ёстой гэсэн дvрмтэй. Энэ дvрмийг баримталдаг нийтийн тээврийн хэрэгслийн жолоочийг олно гэвэл євсєн дундаас зvv эрэхтэй адил. Vvнд бvх жолооч ийм гэж гоочлохыг зорьсонгvй. Єнєєдрийн байдлаар нийслэлд 26 аж ахуйн нэгжийн 800 гаруй том оврын автобус 53 чиглэлд vйлчилж байгаа. Тэдний дунд хууль дvрмээ баримталдаг, зорчигчдоо хvндэтгэдэг нь нэг бус нэлээн хэд. Гэхдээ хууль дvрмээ барьж, vйлчлvvлэгчдээ хvндэтгэнэ гэдэг зарчмыг мэддэггvй, мэдэхийг ч хvсдэггvй нь тvvнээс олон болохоор ийн єгvvлж буй хэрэг. Автобусны жолооч нарын нэрлэдгээр “чихээс хийх” буюу гэнэт тоормослосноор хєгшчvvлийн даралт ихсэх, унаж бэртэх, жирэмсэн эхчvvд доргилт авах зэрэг олон хохирол учирдгийг албаны хvмvvс хэлдэг.

Тvvнчлэн зорчигч жолоочид шаардлага тавихаар “Цаг хоцроод байна. Хурдлахгvй бол болохгvй, сайн барьж яв”, “Тэр соёлтой таксиндаа суу” гэх мэтээр хариулт єгдгийг хэн ч vгvйсгэхгvй. Сvvлийн vед автобусны эцсийн буудлуудыг тохижуулж, амралтын єрєєтэй болгосон нь жолооч, кондукторууд архидах, хєзєр тоглож цаг нєгцєєх газар болсныг ч нуух юун. Vvнээс болж цагаасаа хоцорчихоод хурд хэтрvvлэх нь энгийн vзэгдэл. Алслагдсан хорооллын зарим буудал дээр ганц, хоёр хvн харагдвал зогсолгvй шууд давхих ч энхvvхэнд. Тийм атлаа буух байсан хvмvvсийг “Тvрvvний хэлэхгvй яасан юм, дараагийн буудалд буу” эсвэл зогссон vедээ “Хурдал, хурдал” хэмээн чанга яригчаараа зандчина. Vvнийг зарим хvн шинэ орж ирсэн автобуснуудыг микро автобусны жолооч нараар бариулсантай холбон тайлбарладаг юм билээ. Уг нь том оврын автобусыг “Д ангиллын жолооны vнэмлэхтэй, жолоочийн мэргэшсэн зэрэгтэй, 21-ээс дээш насны жолооч барина” гэж заасан байдаг. Гэтэл зарим тохиолдолд кондуктортоо жолоо шилжvvлж байна гэсэн гомдол иргэдийн зvгээс холбогдох газарт ирэх болжээ. Ер нь энэ мэт байдлаас vvдэж нийтийн тээврийнхэнд талархал илэрхийлсэн, баярласан vгийг иргэд тєдийлєн дайдаггvй. Арга ч vгvй биз. Зарим нь согтууруулах ундааны зvйл хэрэглээд vйлчилгээнд гарсан байхад нєгєє нэг нь хэнэггvй, хайхрамжгvй зангаасаа vvдэж осол гаргаж, хvний аминд хvрэх тохиолдол vе vе гарсан шvv дээ.

Тэр байтугай кондуктор нь хvний аминд хvрч байсан удаатай. Тухайлбал, єнгєрєгч гуравдугаар сард Сонгинохайрхан дvvргийн нутаг дэвсгэр Баянхошууны эцсийн зогсоол Жанцангийн буудалд “Тэнvvн-Огоо” ХХК-ийн автобусанд суух гэж байсан согтуу vйлчлvvлэгчээ кондуктор тvлхэн унагааж, амь насанд нь хvрсэн. Уг нь Нийслэлийн нийтийн тээврийн газрын журамд мєрдвєл зохих олон заалт бий. Vvнд, хєдєлгєєний vед жолоочийн бvхээгт хvн суулгах, ярилцахыг хориглоно. Мєн хурд хэтрvvлэх, зогсоолын бус газарт хvн буулгаж, суулгахгvй, шугамын vйлчилгээний vед зорчигчдийг автобуснаас бvрэн бууж, суусны дараа хаалгаа хааж, кондукторын дохиогоор хєдєлгєєнийг vргэлжлvvлнэ гэж заасан. Гэвч заалтыг мєрдєх биш vргэлж зєрчдєг жолооч дийлэнх нь байдаг аж.

Нийтийн тээврийн том оврын автобусыг зvvн дєрвєн замаас баруун дєрвєн замын хооронд нэгдvгээр эгнээгээр явуулж эхэлснээс хойш багагvй хугацаа єнгєрсєн. Гэтэл зєвшєєрсєн эгнээгээр явахгvй, авто замын голд хєндєлсєх, авто замын голд суудлын автомашинтай шvргэлцээд, шар гэрлээ анивчуулан зогсох нь нvдэнд дасал болсон vзэгдэл. Нийтийн тээврийн газраас нийслэлийн авто замд шугамын vйлчилгээ vзvvлдэг аж ахуй нэгжvvдэд саяхан шалгалт хийсэн байна. Энэ vеэр давхардсан тоогоор 4402 тээврийн хэрэгслийг шалгахад 4746 зєрчил илэрчээ. Тухайлбал автобусанд буудал зарлах тєхєєрємж, чанга яригч суурилуулаагvй 1273, кондуктор буудал зарлаагvй 461, жолооч буудлын зогсоолд оролгvй зам дээр зогссон, хурд хэтрvvлсэн 258 зєрчил илэрсэн байна. Мєн автобусны гадна талын єнгә vзэмж хангаптгvй 209, дотор тал бохирдолттой 359 зєрчил гарчээ. Ер нь зєрчилгvй тээврийн хэрэгсэл бараг гараагvй бололтой.

Шалгалтаар хангаптгvй дvнтэй гарсан долоон аж ахуйн нэгж, байгууллагад 950, есєн албан тушаалтанд 480, жолооч, кондукторийг 350 мянга, нийт нэг сая 785 мянган тєгрєгийн торгууль ногдуулж, захиргааны арга хэмжээ авсан байна. Ер нь том оврын автобусны жолооч нар хурд хэтрvvлэх, архи согтууруулах ундаа хэрэглэх нь хэрээс хэтэрснийг замын цагдаагийнхан ч шvvмжилдэг. Єєрєєр хэлбэл, оны эхний хагас жилд нийслэлийн нийтийн тээврийн салбарын хэмжээнд гарсан 70 удаагийн зам тээврийн ослоор зургаан хvн амь насаа алдаж, 36 хvний биед хєнгєн, хvндэвтэр гэмтэл учирчээ.

Зарим компани жолоочоо єдєржин ээлжгvйгээр явуулдаг нь осол гарах шалтгаан болдог гэж жолооч нар vздэг. Нэг талдаа vнэний ортой ч автобуснуудын “vйлчилгээ”, жолооч, кондукторын харилцааны доголдол хэрээс хэтэрсэнтэй хэн ч маргахгvй билээ.

М.НАРАНБОЛД


URL:

Сэтгэгдэл бичих