“Монгол аялал” компани өвөр монголчуудтай нийлж Манжуур руу хууль бусаар аялагчдыг зөөж, татвараас зайлсхийсээр байна
“Монгол-Аялал жуулчин” компани нь Улаан үдийн итгэлт хамба, Эрхүү, Байгал нуур, БНХАУ-ын Манжуур хотод иргэдийг аялуулдаг гэдгийг хүн бүр мэдддэг болсон билээ. Тодруулбал уг аялалын тухай рекламуудыг телевизүүдээр цацаж,нэг хүнийг 280-360 мянган төгрөгийн зардалаар бүртгэн авч, автобусаар тээвэрлэн тухайн газруудаар аялуулдаг юм.
Гэхдээ уг компани нь БНХАУ-ын Манжуур хотод жуулчид аялуулах тусгай зөвшөөрөлгүй юм байна. Өөрөөр хэлбэл тухайн нутагт хүмүүсийг аялуулахын тулд Авто Тээврийн Үндэсний төвөөс тусгай зөвшөөрөл авах ёстой байдаг юм байна. Харин уг төвөөс тусгай зөвшөөрөлтэй эсэхийг тодруулахад ““Монгол аялал” байтугай БНХАУ-ын манжуурт аялалын зөвшөөрөл авсан нэг ч компани байдаггүй” гэв.
Тиймээс уг компани ашиг олохын тулд Манжуур хот руу хил нэвтрэхдээ нэлээд овжин аргыг хэрэглэдэг байна. Тодруулбал Дорнод аймгийн Засаг даргын тамгын газрын Захиргаа удирдлагын хэлтсээс бичиг аваад уг бичгээр хил гардаг аж. Өөрөөр хэлбэл “энэ автобус нь хувийн ажлаар Хятадын Алтан-эмээлт тосгон руу 30 хүн аваад түр гарах гэж байгаа тул хил нэвтрүүлнэ үү” гэсэн бичгийг хууль бусаар хийлгэж авдаг юм байна.
Ингээд хил нэвтрэнгүүт тэднийг Өвөрмонголчууд тосч авдаг байна. Улмаар “Монгол аялал” компанитай гэрээтэй ажилладаг гэх уг Өвөрмонгол залуусын ахлагч болох Хангай гэгч залуу аялагчдаас иргэний үнэмлэхийг нь хураан авч, цагдаагийн тамга даруулна гэх нэрээр хүн бүрээс таван юаны хураамж авдаг байна. Харин түүүний даруулсан тамга нь хятад хил дээр байдаг бөгөөд Монголоор орчуулбал “Саун” буюу ууранд орох гэсэн бичиг байдаг юм байна. Өөрөөр хэлбэл тэрбээр хуурч, мэхлэн хүн бүрээс 5 юань авдаг гэсэн үг. Уг нь тусгай зөвшөөрөлгүй мөн “Алтан эмээлт” хүрэх бичигтэй мөртөө цааш 130 км газар яваад Манжуур хотод орсон тохиолдолд 20 мянган юанаар торгож, машиныг нь Хятад улсын орлого болгон хурааж авах хуультай ажээ. Ийм асуудал удаа дараа гардаг бөгөөд уг асуудлыг Өвөрмонгол залуус зохицуулж багахан торгууль төлөөд өнгөрүүлдэг байна. Мөн “Монгол аялал” компанийн захирал Ц.Пүрэвдорж өөрийн биеэр тэнд очиж, авлига өгөн асуудлыг зохицуулах тохиолдол ч гардаг байна. Монгол аялал компани долоо хоног бүр дунджаар 30 жуулчин аялуулдаг ч хилийн боомт дээр энэ тухай мэдээлэл огт байдаггүй юм байна. Учир нь тухайн аялагчдыг жолоочийн нэр дээр буюу “хувийн ажлаар хувь хүмүүс явж байна” гэж гарган татвараас хүртэл зайлсхийсээр байгаа юм.
Үргэлжлэл бий...
Н.Ганаа
Эх сурвалж : dorgio.mn
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Шунал ихэдвэл шулам болно гэдэг үг удахгүй өгөр толгойт Пүрэвдоржийн нуруун дээр ирж үр удмаараа үхэж далд орно доо. Олон жил олон хүний мөнгөөр тоглож татвараас олон жил нуугдаж явж байгаа үхээрийн Пүрэвдоржийг татварынхан яагаад олж харахгүй байна вэ.Энэ малын цаана их том нүгэл нуугдаж байгаа шүү. удахгүй булай нь дэлгэгдэж үр удам нь түүний муу муухайг нуруун дээрээ үүрнэ дээ. олон түмэн мэднэ дээ.
нүгэл нүдээрээ гардаг юм. нэг л өдөр шуналаасаа болж хахаж үхнэ дээ. өгөр хүүр Пүрэвдорж.
энэ муу зайгуул хулгайч Орост Улаан-үд рүү хүмүүсийг авч явж өгөр буриадуудтай хамт монголчуудыгаа шулдаг шаар шдээ. Үхэж байгаа новшийг АТГ-т өгч шалгуулъя. үнэн нүүр төрх нь гарна даа. идсэн эрүү хувхайрч идүүлсэн бут ногоордогийн адилаар новшийн Пүрэвдоржийн идсэн уусан, зальдсан, дээрэмдсэн бүхэн нь ил гарч үр удам есөн үеэрээ цайрч энэ олон хүмүүсийн хараал хүрч нэг өдөр л гэдэс нь хагарч үхнэ дээ. олон хүмүүсийн нулимс уй гашууг гишгичсэн дээ өмхий шаар. өөрийнх нь үр хүүхэд эхнэр эцэг эх дээр нь тэр их хүмүүсийн уй гашуу бухимдал бууж харьд сурч амьдардаг гэх үр хүүхэд нь усанд үйж, машинд дайруулж нөгөө ертөнцөд морилно доо. хараал хүрэг өмхий новш Пүрэвдоржид. түй түй.